АНУ, Хойд Солонгосын хооронд бие бие рүүгээ дайдаг цэрэг дайны том том үг хэллэгүүд зогсож, цөмийн аюул заналхийлэл, бие биедээ гутаан доромжлох аюул бараг үгй болжээ. Гэвч Дональд Трамп Ким Чен Унтай түүхэн уулзалт хийн гар барьсан зургадугаар сараас хойш нэлээд хэдэн сар өнгөрсөн ч цөмийн зөвшилцөл үр дүн үзүүлээгүй л байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгос улсын пуужингийн туршилтаа хийгээгүй бүтэн жил завсарласныг дипломат амжилт хэмээн тэмдэглэж, Хойд Солонгосын цмийн хөтөлбөр анзаарагдалгүй урагшижл байсан ч илүү ихийг хийхээр “яарахгүй байна” хэмээн ярьж суугаа.
Харин Хойд Солонгос АНУ-д өөрийнхөөрөө шаардлагаа тавьсаар байгаа. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр дахь дээд хэмжээний уулзалтдаа бэлтгэж байгаа энэ үед өмнөх уулзалтаар гаргасан тунхаглалаас шийдэгдээгүй олон асуудал үлдсэнийг эргэн сануулж байна.
- Тунхаглалд юу шаардсан бэ?
Дөрвөн зүйл шаардсан. Энэ бол АНУ, БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох, 1950-1953 оны Солонгосын дайныг зогсоох, мөн АНУ-ын цэргийн сургуулилтыг хийхгүй байх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс татгалзахад хамгийн чухал зүйл гэжээ. Гэхдээ юуны төлөө гэдэг нь тодорхойгүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Кимийг “Хойд Солонгос улс цөмийн зэвсгээс татгалзах бүрэн шалгагдсан, эцсийн арга хэмжээ авахаар болсон” гэсэн. Харин Хойд Солонгос хойгт хамаарах асуудлаар АНУ ч мөн зэрэг хөдлөх ёстой. Ингэхгүй бол халдлагад өртөх магадлал өндөр хэвээр үлдэнэ гэжээ.
- Цөмийн зэвсгээс татгалзахын тулд юу хийх ёстой вэ?
АНУ-ын хуьд Хойд Солонгосоос зэвсэг, объект, цөмийн материалаа гаргаж өгөхийг хүссэн. Цааш нь хяналт шалгалт явуулж, объектуудыг хааж, зэвсгийг устгах, цөмийн материалыг нь хураан авах сонирхолтой байгаа. Өмнөх хэлэлцээгээр гэвч хяналт, шалгалтын асуудалд ямар нэгэн хариулт өгөөгүй юм.
- Хойд Солонгос юу хүсч байгаа вэ?
Ким дэглэмд нь авч буй ямар ч алхамд “зохих арга хэмжээ”, яаралтай шагналыг хүсч байгаа. Тэрбээр телевизээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Вашингтон эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулахгүй бол “шинэ зам”-д орно гэж сүрдүүлсэн билээ.
Тэрбээр ямар ч алхам хийхийн тулд эхлээд Америк-Өмнөд Солонгосын талаас ямар нэгэн үйлдэл шаардаж, Сөүлийг Америкийн талтай цэргийн сургуулилтаа дахин эхлэхгүй байхыг уриалж буй. Тэрбээр цөмийн зэвсгээс татгалзах амлалтад Америкийн цөмийн онгоц, цэргийн хөлөг онгоц зэрэг “стратегийн хөрөнгө”-ийг багтааж байгаа юм. Гэхдээ түүний хэлдэг үг өнгөрсөн жилүүдийнхийг бодвол илүү зөөлөрчээ.
- Сингапурын уулзалтаас хойш юу өөрчлөгдөв?
Тун бага өөрчлөлт гарсан. Хойд Солонгос улс долдугаар сард Солонгосын дайнд амиа алдсан Америкийн 55 цэргийн шарилыг гарган өгсөн. Харин үлдсэн шарилыг эргүүлж олгох хэлэлцээр зогсонги байдалд оржээ. Энэ хугацаанд Ким цөмийн зэвсгийн туршилт хийхгүй байх амлалтдаа хүч, туршилтын объектуудаа буулгасан юм. Энэ бол Трамптай хийхээс өмнө хийсэн үйл явдал. АНУ-ын зүгээс Трамп Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилтаа зогсоож, түүнийг “цэргийн үнэтэй тоглоом” хэмээн нэрлэсэн байна. Гэвч Трампын засаг захиргаа хойд солонгосчуудад нэмэлт хориг арга хэмжээ авч, дарамтаа үзүүлсээр байна.
- Тэд хэлэлцээ хийж байгаа юу?
Тийм ч их биш. Хэдхэн хоногийн өмнө Трамп болон Хойд Солонгосын удирдагчийн гол туслахын нэг Ким Ён Чол нарын хооронд уулзалт болсон. Уулзалтаар тэд ирэх хоёрдугаар сарын сүүлчээр хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа хийнэ, уулзалт хаана, хэзээ болох талаар тохиролцжээ. Үүний араас амралтын өдрүүдэд Стокгольмын хязгаарт хэлэлцээ хийгдсэн байна.
Хойд, Өмнөд Солонгосын хувьд харилцаа илүү сайжирсан. Тэд өнгөрсөн есдүгээр сард хилийн зурвас хэсгийн минаа авах талаар тохиролцжээ. АНУ, Хятадын хоорондын худалдааны дайн Вашингтон, Бээжин хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэтэл Хятад бол Кимийн гол түншлэгч. Хэдий тийм боловч Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Трамп, Ким нарын цаашдын уулзалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
- Хойд Солонгос одоо ч аюултай юу?
Трамп дээд хэмжээний уулзалтын дараа Хойд Солонгос цаашид “цөмийн аюул байхаа больсон” гэж мэдэгдэж байсан билээ. Үнэхээр ч дайн болох магадлал үгүй болж, дипломат харилцаа, холбоо бага ч атугай түвшинд хийгдэж байна. Гэвч хэн ч Кимийг зэвсгээсээ татгалзуулах зүйл хийгээгүй. Хойд Солонгос цөмийн боломжоо бэхжүүлж, өргөжүүлсээр байгаа тухай Америкийн тагнуулынхны хиймэл дагуулаас авсан зураг баталж байгаа юм. Помпео ч АНУ-ын сенатын өмнө Кимийн дэглэм цөмийн материалаа үйлдвэрлэж байгаа гэсэн байна.
- Солонгосын дайн яагаад албан ёсоор зогсоогүй вэ?
Учир нь дайны зогссон тухай хэлэлцээрт оролцогч Хятад, Хойд Солонгос мөн АНУ-ын удирдлаган дор НҮБ-ын командлал энхийн гэрээ байгуулж чадаагүй юм. 1953 онд зөврхөн эвлэрэх гэрээнд гарын үсэг зурсан. Тэгсэн ч одоогоор АНУ-ын хувьд цөмийн зэвсгээс татгалзаагүй үед нь энхийн гэрээ байгуулах нь эрсдэлтэй зүйл юм. Энэ нь хойг дээрх Кимийн хяналтыг баталгаажуулсан хэрэг болж, Өмнөд Солонгос дахь 28000 америк цэргээ татах үндэслэл болно. Тиймээс тал бүр өөрсдийн цэргийн үйл ажиллагаагаа зөвтгөж, гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа юм.
Эх сурвалж: Washington post