АНУ-ын шүд, эрүү нүүрний үндэсний төвийн эрдэмтэд хүмүүс бидний зажлах дуртай бохиноос болж нэг бус төрлийн өвчин үүсдгийг тогтоожээ. Та бидний амтархан зажлах дуртай бохиноос болж юуны түрүүнд ханиад томуу, сүрьеэ зэрэг төрөл бүрийн халдварт өвчин тархдагаас гадна бохийг байнга тогтмол зажилснаар насныхаа эцэст зөнөглөх өвчин буюу альцгеймерт өртөх эрсдэл нэмэгддэг гэнэ.
Судалгаанд хамрагдсан 20-64 насны нийт хүмүүсийн 8,52 хувь нь бохь их зажилснаас болж ямар нэгэн халдварт өвчин туссан байжээ. Эндээс ганцхан дүгнэлт гарч байгаа нь бохиор дамжин төрөл бүрийн бактери нэг хүний амнаас нөгөө хүнийх рүү дамждаг болж таарч байгаа юм. Харин бохь зажилснаар альцгеймерт өртдөгийн шалтгааныг эрдэмтэд одоогийн байдлаар нарийн тогтоож чадаагүй байгаа ч бохь зажлах үйл явц нь хүний төв мэдрэлийн системд их хэмжээний хортой уургийг хуримтуулдаг байж болзошгүй хэмээн таамаглажээ.
Үүгээр ч зогсохгүй судалгаанд хамрагдсан хүмүүсийн дотор хэтэрхий их бохь зажилснаас болж амны хөндийтэй холбоотой нэг төрлийн хорт хавдраар өвчилсөн хүн ч тохиолдсон нь түгшүүр төрүүлж байгаа аж. Тус төвийн эрдэмтэд бохиноос болж яагаад төрөл бүрийн халдварт өвчин тархаж, хорт хавдар, альцгеймерт хүргэж буй нарийн шалтгааныг нухацтай судалж үзэх шаардлагатай хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Medical News Today
2 comments
hiimel rezin bolohooroo l tegj bhgui yu
teg nee