УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж УИХ-ын даргыг чөлөөлөх байнгын хорооны санал, дүгнэлтийг цахимаар нууцаар санал хураалт явуулахаар тогтсон.

Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө. УИХ-ыг шинэ даргатай болтол дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы хуралдааныг удирдан явуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг түүвэрлэн хүргэж байна.

Ж.Мөнхбат: Дараагийн УИХ-ын дарга МАНАН дундаас тодрох ёсгүй. Энэ тохиолдолд би тэмцэнэ. 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ Засгийн газарт ажилласан хүмүүс бүгд МАНАН-гийн төлөөлөгч мөн. Улс төрд олон жил ажилласан хүмүүс  энэ системийг яагаад өөгшүүлсэн бэ гэж би гайхдаг.

Я.Санжмятав: Би хөдөө явж байгаад ирлээ. Зуд турхан гайгүй байна. Гагцхүү төрийн ордонд зуд нүүрлэжээ. Хэдийгээр М.Энхболд даргыг огцруулах ч АН дараагийн удаад У.Хүрэлсүхэд хариуцлага тооцно.

Ж.Батзандан: Ганцхан хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч чадахгүй. Цагаан суваргыг мөн нэг хүн авч чадахгүй. Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гаргуулсан, Сүхбаатарын талбайн урд хэсгийн зарим газрыг хувийн хэвшилд өгчихсөн. Хөгжлийн банкнаас 1 тэрбум гаруй төгрөгийг хэдхэн компани хувааж авсан. Энэ бүхнийг МАНАН мафи хийсэн. Гэтэл үүнийг ул стөрийн нөлөөгүй, шударга үйл явц гэх хүмүүс бий. МАНАН сандарч, М.Энхболд даргыг л унагаах гэж байна гэх мэдээлэл тарааж байна. Талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж байна. Хуулийн байгууллагад итгэдэг хүн байна уу? Судалгаа үгүй гэдгийг харуулж байна. Тэгэхэээр тэднээс шударга ёсыг хүлээх хэрэггүй. МАНАН-г нураах тэмцэлд нэгдээрэй. Биднийг хонгил руу оруулах юм гэсэн. МАНАН-гийн генералууд биднийг шоронд хорих гэж нойргүй хонож байгааг би мэднэ. Монгол ялна гэдэгт би итгэж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Улс төрийн асуудлыг хүүхдийн ханиад томуутай холбон ярьж байгаад би үнэхээр эгдүүцэж байна. ЖДҮ 950 сая, ханиад томуугаар 950 хүүхэд эндсэн гэх ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Ё.Баатарбилэг дарга энэ тоог сайн мэдэж байхыг бодвол энэ мэдээллийг тараажээ гэж би хардаж байна. Та нар улс төрд олон жил явснаа сайрхдаг.

Тэгвэл тэр хугацаандаа хүүхдийн нэг эмнэлэг барихгүй яав аа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд  H1N1 вирусээр нэг ч хүүхэд эндээгүй. Эмч, сувилагч нар нойр хоолгүй ажиллаж, энэ вирусийн тархалтыг цурманд оруулсан. Харин насанд хүрсэн 7 хүн нас барсан. Эрүүл мэндийн салбарынхан тоон мэдээллийг нуухгүй. Шинжилгээний хариу 21 хоногийн хугацаанд гардаг.

УИХ-ын Нийгэм, боловсрол, эрүүл мэнд хариуцсан байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ийм үг хэлсэнд би маш их харамсаж байна. Та уучлал гуйх ёстой.

О.Баасанхүү: Одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой. Гэхдээ тогтоолын төсөл өргөн барьсан 40 хүн тогтолцоог ашиглан, өөрчлөлт хийх хэрэгтэй. Машинаар нотлох баримт устгасан бол маш ноцтой зүйл. Үүнийг Ерөнхийлөгч, прокурорт шалгуулах нь зөв. УИХ шалгадаг газар биш. Т.Аюурсайхан гишүүн Тусгай хяналтын хороонд хандаачээ. ЖДҮ-чид дунд сайхан тэмцэгчид олон бий. Одоогоор 5 хүний л нэр ил болсон. МАН-ын дансыг би шалгуулна. Би АТГ-д өгсөн ч миний хүч хүрэхгүй байна. Албан тушаалд орох, төрөл саднаа ажилд оруулах гэж мөнгө өгсөн тохиолдол МАН дотор байгаа эсэх талаар МАН-ын гишүүд надад мэдээлэл өгөөч. Энэ тогтоолын төслийг 40-үүлээ өргөн барьсан гэхээр та нар хүчтэй байна. Гэхдээ та нар жул үндэслэл ярьу байгаад би эгдүүцсэн. Та нарыг ах нар хийсгээд байгаа шүү. Би 41 дэх гишүүн болоогүй ч зөв зүйл ярьвал дэмжинэ.  Та нарын мэдэгдэл бүр эсрэг талд нотолгоо болно.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд энэ асуудлыг хуулиар зохицуулна гэж заасан. Улс төрийн нам нам шиг баймаар байна.

С.Эрдэнэ: 60 тэрбумын асуудлыг та нар ганцхан хүндээ үүрүүлээд өөрсдөө гэмгүй үлдэх гэж байна уу? Танай нам хууль бус. Та нар огцрох ёстой. Шударга үнэний дуу хоолой болсон Ц.Нямдорж сайд огцрооч. МАНАН-гийн гол зохион байгуулагч нь Ц.Нямдорж шүү дээ.

Намын даргатайгаа нийлж ЖДҮХС-гаар дамжуулан иргэдийн боломжоос хулгайлсан биз дээ. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдээ УИХ-д аваад үлдсэн биз дээ. Ийм байж та нар яаж шударга ёс гэж ярьж чадаж байнаа. Энэ тогтоолын төслийг баталбал дараа дараагийн УИХ-ын даргыг мөн ингээд л огцруулах гээд байвал яах вэ? Энэ асуултад Д.Лүндээжанцан дарга та тодорхой харилт өгөх ёстой.

М.Энхболд: Таван толгой төсөлтэй намайг холбоотой юу гэж асуусанд би хариулъя. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд энэ ордыг гаднын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх гэж байсныг Засгийн газар үүнийг дангаараа шийдэх гэж байсныг би тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд даргатай ярилцан, санал оруулж, УИХ энэ ордод хөрөнгө оруулах асуудлыг ярилцан, зогсоосон түүхтэй. Өнөөдрийн Засгийн газар мөн шинэ санал оруулсан. Ордын нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид худалдаалах саналыг би дэмжсэн, хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Оюутолгойн хувьд 2007 онд Монголд хамгийн ашигтай гэрээг боловсруулан, УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэлгүй хойшлуулсан. Нийт 2.8 тэрбум америк долларт хөхөнгө оруулалтыг багтаахаар, монголын тал илүү их хувь хүртэхээр, 97 хувь нь монгол ажилчид байх, хот суурин барих гэх мэт санаа туссан гэрээний төсөл байсан.

Эрдэнэтийн хувьд 2016 оны 6 сарын 28-нд би намын дарга байхдаа үүрэг өгч, мэдэгдэл хийлгэж байсан. Дараа нь 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг байгуулан, УИХ-ын тогтоолыг дэмжсэн. Гэвч хоёр Засгийн газар дамжсан ч 49 хувьийн маргаан гацчихлаа.

Сүүлийн үед надтай уялдуулсан гүтгэлэг хэрээс хэтэрлээ.

О.Баасанхүү:  Тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийн нэг болох Т.Аюурсайхан ноцтой зүйл ярьсан. Намайг айлган сүрдүүлж байна гэсэн шүү дээ. Таныг хэн яаж айлган дарамталсан юм бэ?

Т.Аюурсайхан: Бид ганц М.Энхболд даргыг чөлөөлөхийг зориогүй. Сүүлийн хориод жилд байр сууриа олсон бүлэглэлийг нураах зорилготой. Их том систем бий болжээ. Энэ системийг нураахыг зориглосон. Нийт 40 гиүүүн энэ тогтоолын төслийг өргөн барьсан. Олон нийт биднийг ойлгож байна. Гэтэл хуулийн байгууллагад оруулсан гар хөлөрөө дамжуулан биднээс ямар нэг өө шалтаг хайж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад ийм үүрэг даалгавар өгснийг би баттай хэлнэ. Миний гэрт төхөөрөмж суурилуулсныг би одоо энд хэлье. Энэ асуудлыг шийдсэний дараа бид дахин комисс байгуулна. Аюулгүй байдлын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг жижигдэнэ. Гүйцэтгэх ажиллагааг улс төрчдийн захиалгаар хийдэг шүү дээ.  Машин машинаар нь нотлох баримтыг хуулийн байгууллагынхан жалганд очиж шатаасан шүү дээ. Хуулийнхан ингэж улс төрчдийн барьцаанд орсон. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой.

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “М.Энхболдыг гишүүдийн 66.2 хувийн саналаар УИХ-ын даргаас чөлөөллөө”
  1. Яашка Сарангэрэл. Зоригтой мэргэжлийн эмчийн зэрэгтэй ярьдаг бөгс улаймаар. Манай Монгол улс өөрийн эрүүл мэндийн бодлого гэж байна уу. Бүх зүйлд ДЭМБ гэж худлаа яриад байхаар инээд хүрээд байхын нэг хүн л хөөрхийд заагаад өгчихсөн юм шиг байгаан. Тэр эмч нараараа эм, эмчилгээгээ яриулалдаа бүүр ичмээр мэргэжлийн хүмүүсээсээ ичдэггүй л юм байхдаа.

  2. Сарангэрэл шиг балиар хар царайтай авгай дээр морддог улс гэж байдаг юм уу.Ми данжаад мэтийн гахай царайлсан хятадууд л магадгүй юм..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн