Амиа алдсан 10 хүүхдийг шуламын зан үйл ашигласан гэж Танзаничууд үзэж байна

2019-01-29 12:171min1
011

Танзанид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш маш олон эцэг эх хүүхдүүдээ эрэн хайж эхэлжээ. Хүүхдүүд тус улсын баруун өмнөд нутгийн Ньомбе дүүргээс алдагдсан бөгөөд эрэн сурвалжлах ажил хийгдэж байсан юм.

Даваа гаригт тус улсын цагдаагийн байгууллага эрэн хайж байсан хүүхдүүдийг олсон бөгөөд тэд амиа алдсан байдалтай олджээ. Шарилыг олоход хүүхдүүдийн биеийн хэсгүүд бүрэн бус, нэмж үзлэг хийхэд шүднүүд нь бас алга болсон байжээ. Орон нутгийн иргэд энэхүү аллага нь шулмын зан үйлтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм байна.

Харин Танзаний Эрүүл мэндийн сайд  Фаустин Ндугулиле “Бид хүчирхийлэл үйлдэгчдийг олж илрүүлэхийг хичээж байна. Дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд, ийм зан үйлийг таслан зогсоох шаардлагатай. Хүмүүст ойлгуулах нь чухал” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Daily News

1 сэтгэгдэлтэй

  • zochin

    2019-01-30 11:22 at 11:22

    tanzanichuud bas Mongolchuud shig muhae susegtei durakuud yum baaih daa.Mongolchuud barag bugd, seheetnuud nihurtel muhar susegtei kkkk

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй