Фалунь гун хэмээгч нь сэтгэлийн зовнилыг илааршуулан сэтгэл санааг дээд төвшинд амрааж, биеийн зөв хөдөлгөөнтэй уялдуулан цэнгэг агаар, намуун байгалийн утга учраас гэгээрэлд хүрэхийг оролдох цигүн бясалгал, хөдөлгөөнийг нэрлэсэн нэр байв. 1992 онд зүүн хойд Хятадад Фалунь товчоог, Жилин мужийн Чанчунь хотын төвд Ли ХонгЖи доктор анхлан үүсгэсэн бөгөөд спорт, тулааны урлаг, бясалгал, амьсгалын гэх мэт таван үндсэн чиглэл Фалунь Гун үүссэн байна. Фалуньгунг ёс суртахууны тал дээр онцлон анхаарч, түүнчлэн үйлчлүүлэгчийн онолын сургаалыг хүртэл дээдлэж байв.
Фалунь Гун эхэн үед нь 1990-ээд оны сүүлээр дундуур БНХАУ-ын Засгийн газраас маш их дэмжлэг авч, Хятад чигун шинжлэх ухааны судалгааны нийгэмлэг байгуулагдсан байна. 1999 онд хятадын засгийн газар Фалунь Гуныг амьдралдаа хэрэгжүүлэгч ойролцоогоор 70 сая хүн гэж тооцоолжээ. Гэвч эдийн засагт ямар ч гарзгүй, эрүүл байх асар ач холбогдол бүхий бясалгал дасгалын эсрэг Хятадын засгийн газар эсэргууцэж эхлэв. ФаленьГун болон Хятадын засгийн газрын зөрчил 1999 оны 4-р сарын 25-нд дээд цэгтээ хүрэв. Фалуньгуныг үндэслэгч Америкт гарсан бөгөөд олон оронд чигүн бясалгал газар авч, ард түмэн түүний гайхамшигт удаан наслалтын нууцыг нэгэнт бишрэх үед Хятадын засгийн газраас Фалуньгоны эсрэг тэмцэл эхэлсэн байна. Хятадын засгийн газар блок вэб сайтуудыг хаах захирамж гаргаснаар эхлэв.
Түүгээр ч барахгүй ном сэтгүүл, гарын авлагыг дахин үйлдвэрлэх эрхгүй болгож жагсаал цуглааныг тараан хөөх болно хэмээжээ. 1999 онд Фалунь товчоог нийгмийн аюулгүй байдлыг сулруулсан хэмээсэн бөгөөд энэ дасгалд донтогсод сэтгэцийн өөрчлөлттэй болдог гэсэн цуурхал дэгдээн нэгэн итгэгч өөрийгөө шатааж буй бичлэгийг Хятадын бүх телевизээр олон хоногийн турш цацаж эхлэв.
ФаленьГуны ном хэвлэлтийг хориглох болсноор нэгэн хэвлэх газрын өмнө жагсаал хийсэн иргэдийг цагдаа нар хүч хэрэглэн тарааж 45 энгийн иргэн нас барсан ч ФаленьГунтай орооцолдсон хэн ч байсан нөхөн олговор олгохын хориглох, Цагдаа болон хэн ч зодож алсан хуулийн хариуцлага оногдуулахгүй амиа хорлосноор тооцох. Хүүхэд төрүүлэхэд Хятад улсын иргэнээр бүртгэхгүй, мөн жолоо ны үнэмлэх гэх мэт биеийн байцаалт албан ёсны баримт бичиг олгохгүй. Хуулийн эсрэг турхирсан гэх магадлагаатайгаар шууд цаазын ял онооно хэмээсэн албан ёсны удирдамж гаргав.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Сайхан Уул
1 comment
urgeljleliig huleej bnaa