10:00 цагт: Улсын хүүхэлдэйн театрт “Бид хүүхэлдэйчид” уралдааны Нэгдүгээр шатны шилдэг бүтээлүүдийн тоглолт болно.
11:00 цагт: Засгийн газрын VI байранд Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулна.
11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д өмгөөлөгч Ц.Монгол байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцож буй хуулийн хариуцлагын талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Монголын үндэсний номын санд “Нохой жилийн тэргүүн ном” шалгаруулах ёслол болно.
13:00 цагт: Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгуулагаас “Авлигын индекс 2018” тайланг танилцуулна.
14:00 цагт: ЭМЯ-нд “Монголын Анагаахын Мэргэд” сангаас Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.