Сүүлийн өдрүүдэд хөрөнгийн зах зээл сонирхогчдын анхаарлыг “Түмэн Шувуут” компанийн IPO зүй ёсоор татаж байна. Тиймээс тус компанийн андеррайтераар ажиллаж байгаа “Голомт Капитал” ҮЦК ХХК-ийн ахлах дилер О.Одбаяраас зарим тодруулгыг авлаа.
-Сайн байна уу? Танай компани 2019 оны анхны IPO-г гаргасан Түмэн Шувуут компанийн андеррайтераар ажиллаж байгаа. Амралтын өдрүүдэд хүртэл ажиллаж байгаа харагдсан? Ачаалал ихтэй байна уу?
Тийм ээ. Манай компанийн андеррайтераар нь ажиллаж байгаа Түмэн Шувуут компанийн хувьцааг сонирхож, үнэт цаасны данс нээлгэж, захиалга өгч байгаа хүмүүс их байна. Тиймээс бид Шангрила төв болон Парк Плэйс оффисын нэг давхар, Голомт Капиталын өөрийн байранд иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.
-Түмэн Шувуутын IPO-д оролцохын тулд заавал данс нээлгэх шаардлагатай байдаг юм уу? Банкны данстай хүн шууд захиалчихаж болдоггүй юм уу?
-Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох хүсэлтэй иргэн хүн хувьцааны данстай байх учиртай. Хувьцааны данс нээх гэдэг нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ТӨХХК-д данс нээхийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл арилжаанд оролцох хүсэлтэй иргэн Үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны данс нээлгэх хүсэлтээ өгдөг. Тухайн хүний хүсэлт холбогдох бичиг баримтыг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ТӨХХК-д бүртгэж баталгаажуулснаар та хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох эрх үүсдэг.
-Жишээ нь би Түмэн Шувуут компанийн хувьцааг худалдан авах хүсэлтэй байгаа юм л даа. Данс нээлгэх хүсэлтээ өгөөд хэд хонолоо. Энэ ямар учиртай вэ?
-Дээр хэлсэнчлэн бид иргэдийн данс нээлгэх хүсэлтийг ҮЦТХТ-д өгдөг. Энгийн өдрүүдэд энэ үйл ажиллагаа 7-оос дээш хоногийн хугацаанд үргэлжилдэг.
Түмэн Шувуутын IPO-той холбоотойгоор 2 байгууллагын зүгээс иргэдийн дансыг маш богино хугацаанд нээхээр ажиллаж байгаа тул иргэдийн хувьд захиалгаас хоцрох нь гэж зовох хэрэггүй гэж хэлмээр байна. Хүлээгдэж байгаа шалтгаан нь бичиг баримтыг бүртгэх, баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг юм.
-Яг өнөөдөр дансаа нээлгэж, захиалгаа өгөх гэж байгаа хүн хоцорчихсон гэсэн үг үү?
-Түмэн Шувуутын хувьцааны захиалга 2019.01.31 хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 3 хоног үлдлээ. Бидний хувьд энэ IPO-д оролцох хүсэлтэй хүн бүрийг хамруулах зорилт тавьж байгаа учраас та энэ хугацаанд амжиж дансаа нээлгэж, захиалгаа өгч болно. Тиймээс та өөрөө тэгж байгаад гэж хойш тавьж, хугацаа алдалгүйгээр дансаа нээлгэж, захиалгаа өгөхөд л болно.
-Заавал өөрийн биеэр ирэх шаардлагатай юу? Интернэтээр захиалга өгөх боломжтой юу?
-Захиалга авч эхэлсэн эхний өдрүүдэд бид иргэдэд цаг алдаж, чирэгдэл учруулахгүйн тулд СошиэлПэй аппликейшнээр дансаа нээлгэж, захиалга өгөх боломжийг санал болгосон.
Тус аппликейшнээр маш их хүсэлт ирсэн учраас бүртгэж авах, эргэн холбогдох зэрэг ажлууд хийгдэж байна. Тус аппликейшн нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ түүхийг эхлүүлж байгаа учраас хүмүүс шаардлага хангахгүй зураг явуулах, иргэний үнэмлэхийн оронд жолооны үнэмлэх, гадаад паспортны зургаа явуулах, гарын үсгээ зуралгүй илгээх зэрэг алдаанууд их ирж байгаатай холбоотойгоор бид эргэж холбогдох зэргээр цаг их алдаж байна.
Тиймээс хугацаа богино үлдсэн учраас таныг заавал өөрийн биеэр ирж, дансаа ч нээлгэж, захиалгаа өгөхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл та дансаа нээлгэх хүсэлт, захиалгаа нэг дор шууд хийчихвэл 2 дахин ирэх шаардлагагүй гэсэн үг юм.
-Яг хаана очих билээ?
-Та Шангрила төв болон манай компанийн байранд ирж болно. Бид иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд мөн 1 давхартаа үйлчилгээгээ үзүүлж байна.
– Шангрила төв
– Энхтайвны гүүрний зүүн хойд талд Парк Плэйс оффис 4 давхар
– Энхтайвны гүүрний зүүн хойд талд Парк Плэйс оффис 1 давхар
-Танай компани олон компанийн андеррайтераар ажиллаж байсан туршлагатай. Түмэн Шувуутын IPO юугаараа онцлогтой байна вэ?
-Энэ оны анхны IPO, тэр дундаа ХАА-н салбарын анхны IPO. ХАА-н цогц шийдлийг агуулсан 5 төсөл хэрэгжүүлнэ гээд хийх ажил нь тодорхой, жил бүр татварын дараах цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашиг болгон тараана гэдгээ зарлачихсан учраас олны анхаарлыг ихэд татаж байна.
Мөн манай компани хамгийн бага зардлаар илүү их хувьцаа худалдан авах боломжийг харилцагчдадаа олгох зорилгоор хөрөнгийн зах зээл дэх хамгийн бага буюу 0,68 хувийн шимтгэлтэй үйлчилгээ үзүүлж байгаа нь ачаалал ихсэхэд нөлөөлж байна.
Өмнөх IPO-нуудыг харахад эхний өдрүүддээ тэрбум давсан захиалга авч байсан нь тун ховор. Түмэн Шувуутын хувьд энэ амжилтыг эвдсэнээрээ онцлогтой. Ер нь иргэд сүүлийн хэдэн өдөр тулгаж мөнгөө байршуулдаг талтай. Энэ байдал ч бас ажиглагдаж л байна.
– Хүүхдэдээ хувьцаа авч өгөх гэж байгаа эсвэл гадаад дотоод явсан гэсэн шалтгаанаар өөрөө ирж чадахгүй байгаа хүмүүс захиалгаа хэрхэн өгөх вэ?
-Хүүхдийнхээ хадгаламжийг цуцлаад хувьцаа авах гэсэн хүмүүсийн захиалга их байна. Та өөрийн иргэний үнэмлэх болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авчрахад л болно.
Харин гадаадад болон хөдөө орон нутагт байгаа хүмүүс итгэмжлэх үйлдсэн бол өөрийн төлөөний хүнээ явуулж болно. Хэрэв та арилжааны данстай бол захиалгаа шууд өгөхөд болох юм. Харин өөр брокерийн компанид данстай бол тухайн брокертоо мөн захиалгаа өгч болох юм.
– Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
1 comment
Сайн уу Бүгд, Миний нэр Эрхэм Ариутцэцэг, Би Улаанбаатар хотод Монтенегро хотод амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй хүн байна уу? би гэр бүлийнхээ ядуу нөхцөл байдлаас аврагдсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж буй хүн бүрийг би лавлах болно, тэр надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалыг өгч байсан, 22,000 зээл хэрэгтэй байсан, 00 доллар миний амьдралыг эхэлж байхдаа би энэ шударга ёсыг олж харсан 3 хүүхэдтэй ганц бие ээж учраас бурхан нь 22000.00 долларын зээлийг надад өгч буй зээлдүүлэгчээс айдаг хүн, тэр бол Бурханаас айдаг хүн, хэрэв танд хэрэгтэй бол Зээлээ төлж, зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнийг хатагтай Шарон гэж хэлээрэй. доктор Оливертай холбоо барина уу / whats-App Холбоо барих дугаар 13075431042 и-мэйл: (joseluisloans@gmail.com) Баярлалаа.