Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтэж, нийслэлд 9 хүн бэртэл гэмтэл авсан ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 5, мөргөлдөх хэлбэрээр 18, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол тус тус бүртгэгдсэнийг тус албанаас шалгаж байна.
Мөн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөн зохицуулалтад нийт 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн ба Нарантуул ОУХТ, Дүнжингарав зэрэг томоохон захаас бусад замуудад хөдөлгөөний ачаалал сийрэг, хэвийн үргэлжилсэн бөгөөд иргэдээс үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад талархал илэрхийлж байлаа. Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлэн саатуулж ажиллалаа.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба