Шинэ утас аваад хоёр жил ч бололгүй зай нь нураад өдрийн тал хүрэлгүй унтардаг болчихдог уу? Магадгүй та ухаалаг утасныхаа зайг нураадаг доорх нийтлэг алдаануудыг гаргадаг байх.
Утсаа хэзээ ч унтраадаггүй
Мэргэжилтнүүд утсаа ядаж 7 хоногт 1 удаа унтрааж байх нь зайны ашиглалтыг хугацааг нэмэгдүүлдэг гэдгийг баталдаг.
Утасны Wi-Fi, Bluetooth-ыг үргэлж асаалттай байлгах
Шаардлагагүй тохиолдолд Wi-Fi, Bluetooth-г унтрааж байх нь зайг хэмнэдэг. Ялангуяа Bluetooth-ыг орчин үед бараг л хэрэглэхээ больсон шүү дээ.
Цаг агаарын таагүй нөхцөлд утсаа ашиглах
Ухаалаг утаснууд хэт хүйтэн, эсвэл хэт халуун уур амьсгалд тэсвэр муутай байдаг. Тухайлбал, +30 градусаас дээш халуунд, мөн -20 градусаас доош хүйтэнд утсаа аль болох ашиглахгүй байхыг зөвлөж байна.
Утсаа тэжээлээс нь салгалгүй, шөнөжин цэнэглэх
Утсыг 95-97% хүртэл цэнэглэх нь хамгийн зөв гэж үздэг тул шөнөжин уяатай хонуулах нь утасны зай нурдаг болох үндсэн шалтгааны нэг юм.
Утасны цэнэгээ 0% хүртэл нь хүлээж байгаад 100% болтол нь цэнэглэх
Утасны цэнэг нь 50-95% байхдаа утасны зайны эдэлгээ уртасдаг байна.
Оригинал биш, дуураймал цэнэглэгч ашиглах
Цэнэглэж л байвал хамаагүй гэсэн сэтгэлгээгээр хямд цэнэглэгч худалдан авч ашиглах нь утасны зайнд сөргөөр нөлөөлдөг байна. Ялангуяа богино хугацаанд хурдан цэнэглэдэг цэнэглэгч бүр аюултай аж.
Утасны байршил тогтоогч (location service)-ийг үргэлж ашиглах
Утсан дээр суулгасан программ бүр байршил тогтоогч (location service) асаах эсэхийг танаас асуудаг. Хэрвээ та тийм гэж хариулсан бол энэ байршил тогтоох функц нь утасны зайг ихээр бууруулдаг байна. Хэрвээ та байршил тогтоогчийг унтраахаа хүсвэл Settings цэс рүүгээ орж Privacy дэд цэсэнд хандан энэхүү тохиргоогоо өөрчлөөрэй.
Утсан дээрх программуудыг мэдэгдэл өгөх (notification) үйлдлийг асаах
Хэрвээ та утсан дээр програмууд танд мэдэгдэл өгөх (notification)-ийг зөвшөөрсөн бол энэ мөн утасны зай бууруулах нэг шалтгаан болдог байна. Хэрэв таны утсанд онцын шаардлагагүй олон программаас цаг үргэлж мэдэгдэл ирдэг бол тохиргоог нь өөрчлөөрэй.