Филиппины өмнө бүсийн Холо арлын католик сумд дэлбэрэлт болсны улмаас 19 хүн нас барж, 42 иргэн шархаджээ. Эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 08:45 Кармель ууланд оршдог католик сүмд ням гаригийн залбирал хийж байхад болжээ. Хэрэг явдал болсон газар цагдаагийнхан болон цэргийнхэн ирсний дараа холгүй байдаг автомашины зогсоол дээр дахин нэг дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлт болсон газрыг тусгаарлан, сүм хүрэх замыг хуягт машинууд хаажээ. Филиппины өмнө бүсэд ихэвчлэн лалын шашинтанууд оршин суудаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус бүс нутгийг автономит улс болгох санал асуулга явагдсан байна. Харин Холо арал харъяалагддаг Сулу мужийн иргэд тус санал асуулгыг дэмжээгүй аж. Уг террорист халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн тухай “Reuters” агентлаг мэдээлээ.