Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн хоригдлууд энэ сарын 26-ны өдөр мод бэлтгэлийн ажилд портер автомашинтай явж байгаад осолджээ.
10 гаруй хоригдол тээвэрлэж явсан машин осолдсоны улмаас нэг хоригдол газар дээрээ нас барсан бол гурван хоригдлын бие маш муу байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.