НийгэмОнцлох мэдээ

Өөрсдийнхөө хүнсэнд хэзээ ч хэрэглэхгүй “хог” тараах үеэр нь нэгэн өндөр настан амиа алджээ

Ард түмнээ нэн ядуу байлгаж, үе үе сугалаа явуулж, хишиг гээч хог тарааж, түүн дээрээ алалцуулж кайф авдаг төрийн түшээдийн хөгийн тоглоом хэрээс хэтэрч шоглоом болж эхэллээ. Өөрсдийнхөө хүнсэнд хэзээ ч хэрэглэхгүй чихэр, хатсан боов, хятад будаа, гурил, бидон сав тэргүүтэнг тарааж, нөгөөхийг нь нийлүүлсэн компаниуддаа эргээд ямар нэг зээл, хөнгөлөлт үзүүлж арчаагүйтдэг улстөрчдийн ээлжит шоуны үеэр нэгэн буурай амиа алдсан хэрэг өчигдөр гарав. Тодруулбал, “Оргил” худалдааны төвийн эзэн, Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо ахмадуудад бэлэг тарааж, дундуур нь 1.0 сая хүртэлх төгрөгийн азтанг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт тодруулж бэнчингээ гайхуулангаа өгөөмөр загнах аядаж. Харамсалтай нь тойргийнхоо ахмадуудын тоог төдийлөн мэддэггүйгээс болсон уу, эсвэл түүний мэддэг ядруухан бүлэгт хамаардаг ахмадуудын тоо ганцхан жил болоод ирэхэд нь ийнхүү 30-40 хувиар нэмэгдчихсэн байв уу, юутай ч 3200 хүнд тааруулж бэлэг бэлдтэл хөөрхий буурлууд минь 4000 болоод оччихсон бололтой. Тооцоолоогүй бужигнаан дунд 83 настай өндөр настан дарагдаж, улмаар эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна.

Үр хүүхэд, хүн бүл цөөтэй, тэтгэврийн таван төгрөг нь амьжиргааны нь хаана ч хүрдэггүйгээс өвлийн гутал хувцсаа ч шинэчлээд өмсч дийлэхгүй бээрч, зутарч, өлсч ундаасч амьдардаг өтгөс буурлуудаа хэдий хүртэл ингэж ядуугийн зовлон туучуулах гэсэн юм бол. Энд тэндгүй хатсан, гөлгөр боов шоовхон тарааж, насны хишиг нэртэй ганц удаагийн гэрэл цахилгааны нь ч мөнгөнд хүрэхгүй хөгийн юм шидэлж, эцэстээ туйлдсан иргэдийнхээ аминд ийнхүү хүрч эхэллээ. Энэ бол Монгол төрийн даанч дэндүү ГҮН ЭМГЭНЭЛ юм.

Эх сурвалж нийгмийн толь

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close