2019-01-25 13:151min02

Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ болон цэрэг амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө

gazar

Олны анхааралд байгаа хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр (2019.01.25 ) мэдээлэл хийлээ.Үүнд, Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ болон ЗХ-ний 336 дугаар ангид нас барсан байлдагчийн хэргийн талаар  Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал үг хэллээ.

“Сүүлийн үед цахим орчинд гарч байгаа хүний амь настай холбоотой хэргүүдэд мөрдөн шалгах тодорхой ажил хийгдсэн.Энэ талаар товч мэдээллийг прукрорын байгууллагын зөвшөөрлөөр зохих хэсгийг та бүхэнд мэдээлж байна. Иргэн Ч.Чамин-Эрдэнэ амь насаа алдсан хэргийн шалгалтын ажиллагаа дууссан. Хохирогчийн талаас өмгөөлөгчтд хавтаст хэрэгтэй биелчлэн танилцсан. Энэ хэргийг хувийн байдал, хань харилцаа, хэн хэн хамт байсан талаар өргөн хүрээтэй гурван сарын хугацаанд шалгаж ажиллаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шалгахгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Тодорхой сэжиг таамгуудыг шалгасан ч тийм асуудал тогтоогдоогүй. Энэ хэрэгт хэн нэгэн хөрөнгө чинээтэй албан тушаалтан нөлөөлсөн зүйл байхгүй. Бид хэн нэгний нөлөөнд автаж хүний амь нас хохирсон хэрэг дээр нотлох баримтыг нуувал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хэргийн оролцогчид нэр дурдах боломжгүй буюу сэжигтнээр тооцох үндэслэл бүхий гэм буруутай хүн тогтоогдоогүй. Хэргийн газрын үзлэгээр цогцос олдсон газар нь хүний хөдөлгөөн бага, барилга барих зориулалттай хоосон хашаа байсан. Цогцос олдсон газар, түүний эргэн тойрон дахь байдлыг шалгаж, тус байрны 11-14 давхарт үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад тагт онгорхой байсан. Мөрдөн байцаалтын туршилт явуулж цонхны онгойх хэмжээ ямар байв, үүгээр хүн багтах эсэхэд туршилт явуулахад хүний бие багтах боломжтой гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон” гэв.

Мөн Энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай залуу амиа алдсан хэрэг гарсан. Энэ мэдээллийг шалгаж байна. Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичсэн байсан. Үүн дээр дахин шинжээч томилж, үзлэг хийж байна. Шалгалтын комисс Дорноговь аймагт ажиллаж байна. Өчигдөрийн байдлаар цогцсыг нь  гаднах улаалт, авсан зураг нь дээр зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг их татсан байсан. Энд эргэлззэтэй асуудлууд байсан” гэлээ.