Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр маргаашнаас эхлэн (2019.01.26) баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм. Үүнтэй холбоотойгоор иргэд хуурамч улсын дугаартай, эсвэл дугааргүй хөдөлгөөнд оролцох зөрчил их гаргадаг байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслээр болон хязгаарлагдсан дугаартай тээврийн хэрэгслээр хязгаарлалт тогтоосон автозамуудаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө.

МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар “Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр”, 14.7.13 дахь хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” арга хэмжээ авах юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн