Дуучин Э.Чулуунчимэг, Б.Аялгуу “Хамгийн гоё хайр”

Дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дуугаа дүрсжүүлж өчигдөр /2019.01.23/ сонсогчдын хүртээл болголоо. “Хамгийн гоё хайр” дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг Б.Мөнхжаргал зохиож клипийг “Хишиг продакшн” бүтээжээ.
Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар “Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”дуугаа өргөн барьж байна. Энэ ертөнцийн хамгийн гоё хайр бол эх үрийн хайр билээ.Бүх сайхан ээжүүд энхрий бяцхан үрс бүхний хамгийн хайртай дуу болоосой гэж бодож байна”гэв.
“Хамгийн гоё хайр” дууны үг
Ээж ээ та миний Инээдээр будсан наран
Ээж ээ би таныхаа
Хайраас татсан солонго
Үр минь чи ээжийнхээ
Үнэсэхэд сэрдэг дэлхий
Үгээр хэлэхийн аргагүй
Сэтгэлийн их амгалан
Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа Одноос ч их хайртай
Ээж ээ та миний
Хамгийн гоёхон цэцэг
Ээж ээ би таныхаа
Хамгийн хөөрхөн эрвээхэй
Охин минь чи ээжийгээ
Олоод ирсэн жаргал
Орчлонд талархаад баршгүй
Хамгийн нандин бэлэг
Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа Одноос ч их хайртай
Ээж ээ та миний
Энгүй дээд бурхан
Ээж ээ би таныхаа
Энэхэн насны гоёо
Энхрий чи минь ээжийнхээ
Эрхэм нандин эрдэнэ
Илүү ихийг хүсэмгүй
Амьдралын минь даль жигүүр
Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай
Нарнаас ч том хайртай…
5 сэтгэгдэлтэй
Saltaaga zaxir saxilgagui xuuxnuudee
2019-01-25 15:09 at 15:09
Ene xuuxnuud uursduusuu l bolj ur xuuxduudee unchruulchixeed Araas n amaaa barista novshrood l bas neg ailing erguulj busniulax geed l eldviig zoxiiox yum da xuurxii
Irgen
2019-01-25 16:02 at 16:02
Boliochee naad bichij bgaagaa bodooch
сэсэ
2019-01-25 17:14 at 17:14
зүгээр урагшаа харж зөв сайхан бодолтой амьдар өнгөрсөнд харамсах хэрэггүй уужим бай
зочин
2019-01-26 11:18 at 11:18
нээг ч их хачин гоё дуулдаг хүүхэн ч биш дээ,яршигтай яхир хоолойтой,Монголоор минь л нэг их дуулсан хуурдсан хөдөө гадагүй явж тоглолт хийсэн хүмүүс,харин ч хөдөөний хүмүүс нийтийн дуучдыг хэн нь гайгүй дуулдагыг илүү мэддэг юм билээ
99
2019-01-26 15:41 at 15:41
9999999999999999999999999999999999999999999999999999999999999999.9?