Улс төр

УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьж байгаа билээ. Тодруулбал, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар  тогтоолын төслөө өргөн барихаар УИХ-ын даргын өрөөнд ороод байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нэр бүхий 39 гишүүн тогтоолын төслийг өргөн барилаа. З.Нарантуяа гишүүн орон нутагт ажиллаж байгаа. Үдээс хойш ирээд өөрөө албан бичгээ өгнө. Ингээд 40 гишүүн болж байна. Сая УИХ-ын даргатай уулзахад ирэх Мягмар гараг хүртэл хойшлуулах шаардлагатай гэж байна. Уг нь нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр хуулийг баталсан. Одоо Чуулганы хуралдаанд ороод бид горимын санал гаргана. Заавал Мягмар гарагийг хүлээх шаардлагагүй. Шаардлагатай бол Баасан гарагийн чуулганыг бойкотолно” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close