Та сар шинийн баяраар гэзгээ яаж гоёх гэж байна даа? Монголчууд гэзгээ сул задгай тавихыг эртнээс цээрлэж, сүлждэг байсан. Учир нь бэлбэсрэхийн ёр гэж үздэг байжээ. Харин өнөө цагт энэ ёсон хэдийнэ ул болж, үсээ янз бүрээр ороож, сүлжиж задгай тавьдаг болсон билээ.
Тэгвэл Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сараар үсээ маш хялбараар тансаг чамин харагдуулах аргыг санал болгож байна.