Дорнын хуанли ёсоор маргааш буюу хоёрдугаар сарын 5-ны мягмар гарагаас гахай жил гарч байна.
Гахай бол өөртөө эерэг, сөрөг чанарын аль алиныг нь агуулсан бэлгэдэг. Энэ жил амжилт, эд баялаг, нөхөрлөл, тэсвэр тэвчээр, алдар нэр, эв найрыг бэлэглэдэг. Үүний зэрэгцээ болгоомжгүй байдал, хавчлага, хайнга, энх замбараагүй байдал, тэнэглэл, асуудал үүсгэдэг зэрэг чанарууд энэ жилийг дагадаг.
Дорнын болон өрнийн соёлд гахайг тэнэгтэй зүйрлэх нь бий. Англи хэлнээ «рigheaded» хэмээх үг байдаг нь «тэнэг» гэсэн үг юм. Хятадууд тэнэг хүнийг загнахдаа “гахайн толгойт” гэдэг хэлцийг их хэрэглэнэ. Гэхдээ гахайн дүрээр эд баялыг хуримтлуулахыг бэлгэддэг.
Дорно дахиныхан гахай жилд аз, эд баялаг авчирна гэж итгэдэг аж. Тогтвортой орлого, түүнчлэн ашигтай хөрөнгө оруулалт зэргийг энэ жилд хийж болно. Түүнчлэн гахай жил нь баяр баясгалан, нөхөрлөл, хайр дурлалын жил болно. Энэ жилийн бэлгэдэл амьдралын бүхий л шатанд амжилт далладаг болохоор сайхан жил гэж үзэж болно.
“Гахай шиг хялбар амьдарна” гэсэн яриа ч байдаг. Гахай бусад амьтдад хор хөнөөл учруулдаггүй, хүмүүст эд баялаг авчирдаг. Тиймээс ч энэ жил хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болжээ. Харин одоо гахай жилд төрсөн хүмүүс он, оноосоо шалтгаалан ямар ааш зантай болохыг өгүүлье.