Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз 16 захын хавьцаа “Улаанхуаран-Мах маркет” чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан. Тэгвэл өнөөдөр өглөө дахин нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Орбит, Тахилт чиглэлд явдаг том оврын автобус 06.30 цагийн үед зам дээр шатжээ. Үйлчилгээндээ гарах гэж байсан автобус болохоор гал гарах үед зорчигч суугаагүй байсан гэнэ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

By updown

One thought on “Дахин нийтийн тээврийн автобус шатжээ”
  1. bauarlalaa.ta buhendee ajiliin ender amjilt husie.ard tumendee il tod salbar neej egsend tuiliin ih bauartsi bna.bid buhen.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн