Одоогоос хоёр жилийн өмнө холливуудын од Жим Керригийн дурлалт бүсгүй Катрион Уайт амиа хорлосон харамсалтай явдал тохиосон юм. Катрион амиа хорлох болсон шалтгаан нь тэдний салалт байсныг захидалдаа дурджээ. Энэ захидал Жим Керриг буруутгах том шалтгаан болсон байна.
Хэдийгээр нэрт жүжгигчин дурлалт бүсгүйнхээ гэр бүлтэй ойр дотно харилцаатай байдаг ч Катрионы ээж Жим Керриг шүүхэд өгснөөр өнөөг хүртэл шүүх хурал үргэлжилж байгаа аж. Магадгүй энэ явдал нэрт жүжигчнийг шоу бизнесийн ертөнцөө түр орхиход хүрсэн бололтой. Катрионы үхлээс хойш “чимээгүй” амьдарч байсан Жим Керри өнгөрсөн амралтын өдөр твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ улаан өндөгний баярын мэндчилгээг сэлфи зургаараа дэвшүүлсэн нь олныг “шоконд” оруулжээ. Тэрбээр инээмсэглэсэн харагдавч сэтгэл гутралд орсоныг илтгэх аж.