Элон Маск бол энэ цаг үеийн хамгийн амжилттай, шинийг санаачлагч, бүтээлч хүмүүсийн нэг билээ. Тэрээр SpaceX болоод Tesla компанийг үүсгэн байгуулахын тулд дан ганц өөрийн хүчийг ашигласангүй. Esquire-ын мэдээлснээр Элон Маскийг хэрхэн пуужин хийх талаар суралцсан талаар асуухад, “Би ном л уншдаг” хэмээн хариулжээ. Тэгвэл тэрээр ирээдүйн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах таван номыг уншихыг зөвлөжээ.
1. J.E. Gordon “Structures: Or Why Things Don’t Fall Down”
Kcrw-д өгсөн ярилцлагадаа Элон Маск уг номоос мэргэжлийн үг хэллэг ашигласан маш олон бичвэрээс ч илүү инженерийн суурь зарчмуудын талаар суралцаж болохыг дурдаад, хэрвээ бүтэц загварчлах талаар тодорхой ойлголт авахыг хүсэж байгаа бол уг ном үнэхээр, үнэхээрийн их мэдээлэл өгнө хэмээн хэлжээ.
2. Walter Isaacson “Benjamin Franklin: An American Life”
Элон Макс бага байхаасаа Бенжамин Франклиныг өөрийн баатар гэж үзэж, шүтэж өсчээ. Нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэрэв та бүхэн Франклины намтрыг унших юм бол түүнийг жинхэнэ энтрепренер байсныг ойлгох болно гэж хэлж байжээ.
3. Peter Thiel “Zero to One: Notes on Startups, or How to Build the Future”
Paypal-ын үүсгэн байгуулагчийн бичсэн энэхүү бүтээлийг өөрийн шинэ санааг бизнес болгохоор зэхэж буй бүх энтрепренерүүд унших хэрэгтэй гэж хэлж байжээ. Тэрээр “Тиелийг хэрхэн олон арван амжилттай компанийг буй болгосныг Zero to One номоос олж харна” гэсэн байна.
4. WalterIsaacson “Einstein: His Life and Universe”
Суут эрдэмтний хувийн амьдрал, хийж бүтээсэн бүхнийг харуулсан энэ номыг Элон Маск шинжлэх ухааны үндсийг бүтнээр нь ойлгоход туслах ном хэмээн тодорхойлжээ. Тэрээр их сургуульдаа физикийн чиглэлээр суралцаж байхдаа энэхүү номыг уншиж, Эйнштейний бүтээсэн ертөнцийг биширч байсан аж.
5. Nick Bostrom “Superintelligence:
Paths, Dangers, Strategies” Элон Макс хиймэл оюун ухааныг хэт их хөгжүүлэх хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үздэг нэгэн. Тэгвэл түүний энэхүү үзэл уг номтой салшгүй холбоотой. Уг бүтээлийн тухай тэрээр “Бид хиймэл оюун ухаантай үргэлж болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь потенциал бол цөмийн цацрагаас илүү аюултай, хэт их уран зөгнөлд автаж, төгс рүү тэмүүлэх нь биднийг алж ч мэднэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: Times