Монголын Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өчигдөр/2019.01.23/ уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Холбоо маргаантай байгаа ч бөхчүүд уулзаж, “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Бөхийн өргөөг хэвийн үйл ажиллагаанд оруулж, сар шинийн баярт зориулсан барилдааныг өргөөндөө зохион байгуулахаар болсон байна. Мөн МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурлыг ирэх хоёрдугаар сарын 16-д зохион байгуулахаар санамж бичигт тусгажээ. Уулзалтад МҮБХ-ны төлөөлөл болон дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс болон бусад цолтой бөхчүүд оролцсон байна. Мөн МҮБХ-ын тэргүүн гэх Л.Чинбат хуралд оролцжээ.
Санамж бичгийн хүрээнд: МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах “Их Эе”-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахлах “Бөхийн өргөө”-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөж, санал нэгджээ. Түүнчлэн “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэн, дараах зориултуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, “Ойлголцлын санамж бичиг”-т тусгасан байна.
Үүнд, Бөхчүүдийн олон жилийн турш үргэлжилсэн талцал, хуваагдлыг эцэс болгох Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох
Бөхчүүдийг цалин хөлс, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй болгох, бөхчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх
Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэдийн хандиваар боссон “Бөхийн өргөө”-ний өмчлөх эрхийг МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгүүлэх
Бөхийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зарлагыг нийтэд ил тод болгох, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох
Найраа хийж, худал барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, ёс жудаг, сахилга батыг дээшлүүлэх,
“Бөхийн өргөө”-г түшиглэн бөхчүүдэд зориулан Хөгжлийн төв байгуулах зэрэг асуудал багтжээ.
1 comment
Монгол бөхийн түүхэнд талцсан, хагаралдсан зүйл огт байхгүй. Харин энэ хагарал, бутралыг эх үндэс нь МОНГОЛ бөхийн өргөөнөөс үүдэлтэй хэсэг бүлэг, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийн үйлдэл, нөгөө талаасаа бөхий холбооны Цогтбаатар мэтийн тайлбарлагч нарын зүй бус, ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй. Монгол бөхийн өргөөний үйл ажиллагааг олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаар хангаж бөхчүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр чөмгөө дундартал ажиллаж, сайн муу, сайхан муухай бүгдийг сонсож тэвчиж ирсэн Нямдорж, Данзан нарт монгол бөхчүүд үеийн үед баярлаж явууштай, тэдний үйл хэрэг цагийн уртад ЗӨВ байсаан гэдгийг мэдэх биз. Энэ хоёр хүний ач буян, сэтгэл зүтгэл, дэмжлэгээр бөхийн холбооны зарим нөхдүүд орох оронтой, олны өмнө дуугарч чаддаг болсныг үгүйсгэх хүн үгүй биз дээ /Цогтбаатар мэтийн хүмүүсийг хэлэв/.
Энэ маргаанаас гарах гарц:
1. Улсын гарьд Б.Гантогтоход Монгол улсын арслан цол олгох
Тайлбар: Олон жилийн өмнөөс /Мөнх-Эрдэнэд арслан, Балжиннямд аварга цол олгосноос / хойш Баянмөнх аваргын өдий хүртэл зүтгэж, бодож яваа зүйл. Тэр жил энр бүхий хүмүүсд Арслан цол олгох гэхэд эрэмбэ дарааллаас болоод бүтээгүй.
2. Монгол бөхийн өргөөний бусад орлого
Тайлбар: Бөхийн өргөөнд болдог урлагын тоглолтын болон бусад түрээс болон ивээн тэтгэгч нарын хандивын орлогыг ашиг сонирхлын нүдээр харж буй алдааг засаж САНХҮҮГИЙН тайланг шилэн болгох
3. Бөхийн холбооны тэргүүнийг бөхийн зүтгэлнээр сонгох
Тайлбар: Улсад 7 даваагүй Магалжав тэргүүн хийхээр эрэмбэ өндөр бөхчүүд болон удирдлага арга зүйгээр хангаж шаардлага тавин ажиллаж чадахгүйгээс гадна өөрөө бөхийн найр хийдэг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн байж болохгүй
Энэ мэт асуудлыг шийдэж чадвал