Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан мэдээлэлд сүүлийн 40 жилд дэлхийн зэрлэг байгалийн 40 хувь устаж үгүй болсон талаар дурджээ. Энэ нь онгон байгальд байсан хөхтөн амьтад, шувууд, хэвлээр явагсад, хоёр нутагтан, мөлхөгчдийн тоо толгой энэ хэрээр устсан гэсэн үг юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас байгаль орчны бүлгүүд эх дэлхийн нөөц баялгийн ашиглалтыг хэтрүүлэхгүй байх, хүнсний шүтэлцээг алдагдуулахгүйн тулд бүх орнууд анхаарч үзэх хэрэгтэй болсныг анхааруулжээ.
Өнөөдөр бидэнд тулгамдаад буй байгалийн сүйрлийн хэмжээ хөгжлийн үнэ цэнтэй тэнцэж буй нь бид ийм байдлаар үргэлжлүүлэн амьдарч, ажиллаж, хөгжиж болохгүйг илтгэж байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Тони Жунифер хэлжээ.
Дэлхийн гадаргын дөрөвний нэг нь хүний үйл ажиллагаанаас ангид байгаа бол энэ тоо 2050 он гэхэд аравны нэг хувь болж буурах төлөвтэй байгаа аж. Энэ нь бид эх дэлхийгээ хайрлан хамгаалахгүй бол хэдхэн жилийн дараа амьдрах газаргүй болно гэсэн анхааруулга юм.
Эх сурвалж:theguardian.com