Өнөөдрөөс (2019.01.23) Нийгмийн халамжийн 2019 оны нэгдүгээр сарын мөнгө болон ахмад настаны “Насны хишиг”-ийн мөнгө Төрийн банк болон Хаан банкаар дамжигдан олгогдож эхэллээ.
Гэхдээ Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт олгож байна. Эдгээр дүүргүүд дэх салбаруудад иргэдийн дансны холболтын ажлууд дутуу байгаа учраас үдээс хойш олгогдож эхлэх гэнэ.
Нийгмийн халамжийн мөнгийг Төрийн банк, Хаан банк, Капитал банкны салбаруудаар олгодог байсан. Одоогоор Капитал банкны салбарууд Төрийн банк руу шилжсэн учраас хоёр банкны 120 гаруй салбараар дамжуулан олгож байгаа аж.
“Насны хишиг”-ийн мөнгийг 120 гаруй мянга, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг 150 гаруй мянга ээжүүдэд олгодог.