Дэлхийд

Гар утсаа нуусан шалтгаанаар багш нь сурагчаа зоджээ

Өмнөд Солонгосын Кёнги дүүргийн Ансанд дунд сургуулийн таеквондогийн дасгалжуулагч багш “Б” сурагчаа гар утсаа хураалгалгүй нуусан шалтгаанаар мохоо зүйлээр зодож хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

Хохирогч “А” энэ сарын 12-ноос эхлэн 2 долоо хоногийн туршид тэмцээний хамтарсан бэлтгэл хийхээр Кан Вон мужид очсон байна. Дасгалжуулагч багш нь очсон даруйд нь гар утсаар ярихыг хориглон хураасан бөгөөд хохирсон сурагч хоёр гар утасныхаа нэгийг нь хураалгажээ.

Үүнийг 16-ны өдөр мэдсэн багш өрөөндөө дуудаж модон саваагаар шилбэ, бөгс, гуян тус газар нь цохиж эхэлсэн бөгөөд өдрийн хоолны цагаар гарахдаа толгойгоор нь газар тулуулан зогсоож эргэж иртэл нь энэ чигээрээ байхыг тушаажээ. Энэ хооронд сурагч подвалын машины зогсоол руу бууж, гарч байсан машины жолоочийг аврахыг гуйн зугтаж амжсан байна.

ae9dd2aa03ac81bf66a83aee02843fe3 Гар утсаа нуусан шалтгаанаар багш нь сурагчаа зоджээ

Дасгалжуулагчийг цагдаагийн газраас хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргээр байцааж байгаа юм байна. Тэрээр хохирогчийн эцэг эхээс уучлалт гуйж ажлаасаа гарах өргөдлөө өгөхөөр болжээ.

Эх сурвалж: Mglradio

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close