Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хүн гүтгэсэн хэргээр өчигдөр (2019.01.18) цагдаад дуудагджээ. Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цагдаад өгсөн аж. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр Т.Аюурсайхан гишүүнийг гүтгэсэн хэргээр цагдаад дуудагдлаа. Булганд алт ухаж байгаа миний дүүг гуйчихаад, одоо би дүүгүй гэж цагдаад өгч байна. Ямар эрх ашиг байгаа болоод надаас дүү гэж гуйсан юм бол. Шударга царайлсан увайгүй новшнуудыг яах вэ” гэжээ.
Урьд цагт үг сөрвөл хэрүүл гэдэг байсан бол өнөө цагт хууль, цагдаа, шүүх гэдэг л болж дээ.
2 comments
Миний дүү гээд байсан хүнийг нь шалгахад л асуудал тодорхой болно.
Энэ нэг сахалтай нөхөр аймаг битгий хэл суманд очиж бужигнуулж эдпэв томилгоо хийдэг хог байгаа юм Баримт бий шүү