“Хадам, хүргэн”-ий маргаан дуусах болоогүй юу?

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр хэлэлцэж буй асуудалтай холбоотой гэхээсээ илүү УИХ-ын дарга М.Энхболдод хандаж үг хэлсэн юм. Тэрээр “Өчигдөр Сүхбаатарын талбай дээр БЗД-ийн Сүхбаатар аймгийн харьяатай 50 гаруй хүн улс төрийн суултад оролцоод надад нэг зүйл захисан. Тэр захиасыг би Их хурлын даргад хэлсэн. Нутгийн өвгөд “Наадах чинь манай нутгийн хүргэн байгаа юм. Чи нэг сайн хэлээдэхээч” гээд намайг явуулсан юм. Тэгээд өчигдөр хадам, хүргэн хоёрын маргаан хийлээ. Өчигдрийн гол трэнд тэр болох шиг боллоо. Эндээс гарсан чинь нутгийн өвгөд надаас “хүргэн юу гэж байна?” гэж асуусан. “Сална гэж байна” гэж хэллээ. Тэгсэн чинь “Албан тушаалаас болж авгай хүүхдээсээ салаад яах вэ гэж” нутгийнхан дамжуулж байна. Хадам, хүргэний маргааныг одоо хоёулаа үргэлжлүүлээд хэрэггүй байх аа. Өнгөрсөн жил нэг хүн ярих уу яах уу гэж айлгадаг байсан бол энэ жил нэг хүн салах уу, яах уу гэж айлгадаг боллоо. Их хурлын даргадаа битгий салаарай, гэр бүлээ бодоорой гэж захья даа” гэв.

Харин энэ үгийн араас УИХ-ын дарга М.Энхболд “Та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү. Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр Та энэ асуудлыг хөндөж тавьж байна. Би ийм хүргэнтэй баймааргүй байна, байхыг хүсэхгүй байна гэж хэлэхээр нь “Тэгээд би яах юм, салах юм уу” гэж би хэлсэн. Тэгсэн өнөөдөр “Сална гэсэн. Нутгийн олон түмэн маань битгий салаарай гэсэн” гэж битгий гуйвуулж, мушгиж микрофон битгий ашиглаж бай. Та Сүхбаатар аймагт нэр дэвшиж үзсэн юм уу? Та энэ Улаанбаатар хавиар л зугтаагаад явдаг шдээ. Би таныг бодвол Сүхбаатар аймагт очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна за юу. Таны юм юмнаас зугтаадаг гэдэг чинь үнэн шдээ. Өчигдрийнхөө ярьсанаас зугтаах гээд ийм байдал гаргаж байна.

Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байна гээд өргөдөлөө өгөөд зугтаасан. Би таныг 2018 онд шүүхэд өгөхөд Та хаягаасаа зугтаачихсан л байсан. Юм юмыг эхлүүлдэг, тэгээд дандаа зугтаадаг. Үнэн юм хэлсний төлөө Та чуулган дамжиж хүний ар гэр лүү битгий ороод бай. Дэндүү дээрэлхэж байна шүү Батзандан гуай та.” гэсэн хариу барив.

Улмаар уг маргаан Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр мөн л үргэлжилж Ж.Батзандан гишүүн хэлэлцэж буй асуудлаас хальж тайлбар хийн, өөрийгөө зугтаагүй, юунаас зугтсаныг тодруулж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм. Харин аливаа асуудалд манлайлж явсан гээд хэд хэдэн жишээ дурьдав. Үгийнхээ төгсгөлд тэрээр “Та бид хоёрын маргаан төрийн үйл ажиллагаанд гацаа үүсгэхээр маргаан болоод байх шиг байна. Та бас залруулаарай гэж хүсч байна” гэсэн юм.

Хадам, хүргэний маргаан энэ янзаараа мөд дуусахгүй нь бололтой.

3 thoughts on ““Хадам, хүргэн”-ий маргаан дуусах болоогүй юу?

  1. Иргэн 2019-01-18 12:22 at 12:22

    Хов жив яригч, хэрүүлч, зав чөлөө ихтэй хүн бол Батзандан.

    Хариулах
  2. Нэргүй 2019-01-18 14:30 at 14:30

    Энэ нэг тэнэг мангар бүдүүлэг долдигонуур хөмсөг зангидагч хөмхий зуугч жанхуу ухна ах 2 ыгоо дуурайцан мэдрэл юм энхболдын хаана нь ч хүркү байж олон юм хуцахаа болиоч чиний өмнөөс ичихийн батзандааан!!! Оюунэрдэнэ болд та 3г харахаар мөнгө хүчтэй юмаа л гэж бодогдохын. Мөнгөний төлөө явж бгааг чинь олон хүн мэдэж бга шүү чи бас ичих хэрэгтэй. Чиний улс төрийн амьдрал төгсгөл болоход ойрхон шүү

    Хариулах
  3. zochin 2019-01-18 14:48 at 14:48

    sain muugaa yrij bnoo bitgii ger bul ur huuhed ruu ni orj baiuiliin ur gej baidag yum shuu dee

    Хариулах

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн