Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн III хэлтсээс “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Саппоро” тусгай арга хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Арга хэмжээ зохион байгуулагдсан эхний 7 хоногийн байдлаар “Саппоро” үйлчилгээний төв орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч, зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авч ажиллажээ.
Уг арга хэмжээ нь хоёр сарын хугацаатай үргэлжлэх юм байна.