Орчин цагт хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт өөрчлөгдөж, түүнийгээ дагаад бүдүүн гэдэсний бохирдолд өртөх нь нэмэгджээ. Бүдүүн гэдэс бол хоолны хамгийн сүүлийн боловсролтоос үлдсэн хэрэгцээгүй хэсэг, нян бактери зэрэг хаягдлыг агуулж байдаг эрхтэн. Эрүүл хүн өдөрт дор хаяж нэг удаа өтгөнөө гадагшлуулж байх ёстой ч сүүлийн үед өтгөн хаталт гэгч асуудалтай олон хүн тулгарч байна. Өтгөн хаталтаас болж таргалалт, батгашил, үүсч шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, цаашилбал бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хүргэх аюултай юм.
Харин “Анжел” эмнэлгийнхэн энэ асуудалтай тэмцэхээр хамгийн сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан төхөөрөмж, нарийн мэргэжлийн туршлагатай эмчийн хяналтад, тав тухтай орчинд бүдүүн гэдэсний бүрэн цэвэрлэгээ буюу усан эмчилгээг хийж байна. Энэ талаар тус эмнэлгийн эмч Ц.Сэр-Одтой ярилцсанаа хүргэж байна.
-“Анжел” эмнэлгийн хамт олон бүдүүн гэдэсний усан эмчилгээ хэмээх шинэлэг үйлчилгээг үзүүлээд хэр удаж байна вэ?
-Манай эмнэлэг бүдүүн гэдэсний усан эмчилгээг хийгээд гурван жил болж байна. АНУ-д үйлдвэрлэгдсэн аппаратыг Монголд анх оруулж ирээд үйлчилгээ үзүүлж байна.
-Бүдүүн гэдсийг цэвэрлэх нь ямар ямар ач холбогдолтой вэ?
-Бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийлгэснээр бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчныг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурууд арилна. Мөн арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, хөгшин хүнийг залуужуулна, эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна. Энэ эмчилгээг заавал өтгөн хатдаг гэхгүй хүн бүр л хийлгэхэд тохиромжтой.
-Ер нь бүдүүн гэдсийг заавал механикаар цэвэрлэх ёстой юу гэж хүмүүс асуудаг?
-Бүдүүн гэдсийг заавал цэвэрлэж байх ёстой л доо. Урьд нь хүмүүс хонь малынхаа хойноос гүйгээд л хөдөлгөөн ихтэй байдаг байсан. Бас хооллолт нь ч харьцангуй эрүүл байсан. Харин орчин цагт хүний хөдөлгөөн багасч, хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл биш болсон байна. Үүний улмаас бүдүүн гэдэсний бохирдол ихэсч өтгөн хаталттай хүний тоо нэмэгдсэн. Ер нь ДЭМБ-ын тодорхойлсноор өтгөн хаталт гэдэг бол хөдөлгөөн дутагдлаас үүсэх соёл иргэншлийн өвчин гэж тодорхойлсон байдаг. Өтгөн хаталттай холбоотойгоор дотрын өвчин ч ихэсч байна. Тухайлбал бүдүүн нарийн гэдэсний хавдар, таргалалт зэрэг маш их болж байна. Ер нь бүдүүн гэдэсний бохирдол нь бусад өвчин үүсэх суурь болдог. Тиймээс бүдүүн гэдэсний цэвэрлэгээ буюу усан эмчилгээ нь зайлшгүй шаардлагатай болж ирж байгаа юм.
-Бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийдэг эмнэлгүүд мэр сэр бий. “Анжел” эмнэлгийн хувьд тэдгээр эмнэлгээс юугаараа давуу талтай вэ?
-Бусад эмнэлэг Канад технологийн аппаратаар үйлчилдэг. Канад технологи нь үр дүнгийн хувьд адилхан боловч технологийн хувьд өөр. Америк технологийн аппарат нь Канадынхтай харьцуулбал үйлчлүүлж байгаа хүнд илүү тав тухтай, шулуун гэдэс рүү орж байгаа хэрэглэгдэхүүн нь жижиг учраас ямар нэгэн зовиургүй, үйлчлүүлэгчийн тав тухыг бүрэн хангасан байдаг.
Манайх 30 литр цэвэршүүлсэн усаар бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэдэг. Ус нь чулуун шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, хэт ягаан туяагаар дамжин шүүгдэж, халдваргүйжээд хүний бие рүү ордог. Орохдоо нэг удаагийн ариун хэрэглүүр хэрэглэдэг. Мөн даралт болон температурын тохируулгатай учир бүдүүн гэдсэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Үүнээс гадна манайх усан эмчилгээнд орсон хүн бүрийг бүтэн биеийн бариа массажинд оруулдаг, тав тухтай орчинд үйлчилдгээрээ бусад эмнэлгүүдээс давуу талтай.
-Танайхаар ихэвчлэн ямар шалтгаантай хүмүүс ирж байна вэ. Илэрхий үр дүнд хүрсэн хүмүүсийнхээ талаар яриач?
-Манайд өтгөн хаталттай, турах гэж байгаа, хордлого тайлах зорилготой, харшил, батгашилтай, бүдүүн гэдсээ дурандуулах гэж байгаа хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг. Курсээр орсон хүмүүст үр дүн нь маш сайн мэдэгддэг. Илэрхий үр дүн гэвэл 40 гаруй настай, сардаа гурван удаа л хүндэрдэг архаг өтгөн хаталттай хүн ирж байсан. Амнаас нь өмхий үнэртэж, хоолны дуршил нь алга болж, гэдэс нь цанхайдаг зовиуртай. Манай аппаратанд гурван удаа ороод л өдөртөө биш гэхэд өнжөөд нэг хүндэрдэг болж, нүүр нь гэрэлтэж, илт засарсан. Одоо бол улиралд нэг удаа бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийлгээд явж байна даа.
Бид үйлчлүүлэгчдэдээ ингэж хэлдэг. Аппарат бол тухайн хүнийг нэг удаа бүрэн цэвэрлэнэ. Гэхдээ цаашдаа өтгөн хаталтаа бүрэн эмчилье гэвэл хоолны дэглэм сахиж, хөдөлгөөнтэй байх ёстой гэж бид хэлдэг.
-Турах гэж байгаа хүмүүс аппаратанд ордог гэлээ. Тэгэхээр тураадаг гэсэн үг үү?
-Манай аппаратанд ороод шууд турна гэсэн үг биш л дээ. Турахад хүний хэрэглэж байгаа шингэний хэмжээ маш чухал байдаг. Бүдүүн гэдэсний өөрийнх нь үндсэн үүрэг нь ус, эрдэс бодис, витаминуудыг өөртөө шимэгдүүлэх байдаг. Ус ямар ид шидтэй вэ гэвэл өөхийг задалж өгдөг. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед усны шингэц сайжирна. Ингэснээр турах процесс илүү хурдан явагддаг. Турах гэж байгаа бол бүдүүн гэдсээ цэвэрлээд дараа нь усаа ууж, хоолныхоо дэглэмийг барих юм бол цэвэрлэхгүй байснаасаа илүү үр дүнтэй.
-Аппаратанд орсноор нэг удаад хэдий хэмжээний бохирдол гадагшилдаг вэ. Эмчилгээ хэр хугацаанд үргэлжилдэг бол?
-Хүний биеийн жин болон хоол хөдөлгөөний дэглэмээс шалтгаалан 2-5 кг өтгөн гадагшилдаг. Нэг удаагийн усан эмчилгээ 40-50 минут үргэлжилнэ.
-Усан эмчилгээний давтамж ямар байх вэ?
-Өтгөн хаталттай, өтгөн хаталтгүй гэдгээс хамаардаг. Өтгөн хаталттай хүн бол 1-2 долоо хоногийн зайтай 2-3 удаа эмчилгээнд ордог. Өтгөн хаталтгүй хүн гурван сард нэг удаа цэвэрлүүлэхэд л өвчин тусахгүй байх боломжтой.
-Эсрэг заалт бий юу?
-Зүрхний дутагдалтай, артерын хэт их даралттай хүмүүс, бүдүүн гэдэсний хорт хавдартай, нарийн гэдэсний цооролт, хурц хэлбэрийн шамбарамтай, хэвлийн эвэрхий, бүдүүн шулуун гэдэсний мэс засалд орсны дараахан буюу шарх нь бүрэн эдгэрээгүй хүмүүс, ямар нэгэн хэвлийн мэс засалд орчихоод шарх нь эдгээгүй хүмүүс, бөөрний дутагдал, элэгний хатуурал буюу цирроз, жирэмсэн эмэгтэйчүүд, цөсний чулуутай хүмүүс орж болдоггүй. Гэхдээ цөсний чулууг эход хараад яг ямар хэмжээтэй, цөсний аль талд байрласнаас хамаараад орж болдог.
-Бүдүүн гэдэсний бүрэн цэвэрлэгээ, усан эмчилгээ хийлгэхэд ямар нэгэн өвдөлт байдаг уу?
-Ямар нэгэн өвдөлт зовиур байхгүй. Хүмүүс аппаратанд орно гэхээр айдаг. Манай олонх үйлчлүүлэгчид бидний үйлчилгээг хялбар, зовиургүй, биед эвтэйхэн гэдэг. Бас үйлчилгээний дараа бие хөнгөрч, сэтгэл сэргэж сайхан боллоо гэж сэтгэгдэлээ илэрхийлдэг.
-Танайхаар үйлчлүүлэхдээ урьдчилж цаг авах уу?
-Тэгэлгүй яах вэ. Манай хаяг МУБИС-ийн урд байрлах UBH Center, гурван давхарт 306 тоот “АНЖЕЛ” эмнэлэг. Утасны дугаар 7000-1958, 8982-1958.