Эхнэр нөхөр хоёр нэг өдөр төрнө гэдэг ховор тохиолдол. Үүнээс гадна нэг эмнэлэгт төрсөн гээд өөр олон ижил бэлгийг хувь заяа тэдэнд хайрлажээ. Энтони, Жейми Беркетт нарын хайрын түүх кинонд л гарч болохоор гайхалтай давхцалаар дүүрэн аж.
Тэд гурван жилийн өмнө алдартай танилцах сайтаар танилцжээ. Энтони, Жейми нар цахим шуудангаар харилцаж эхлэх үед л бүсгүй нь тэднийг энгийнээс илүү зүйл холбож байгааг ойлгосон байна. Учир нь сонирхсон залуугийнх нь цахим шуудангийн хаягийн төгсгөлд байсан цифрүүд түүнд танил байв. Эндээс л бүсгүй нэг өдөр төрсөн байж магадгүй хэмээн таамаглаж, Энтонигоос асуутал үнэхээр тийм байж таарчээ. Үүгээр түүх дууссангүй.
Анхны болзоон дээр нэг газарт амьдардаг болохоо мэдсэн Энтони, Жейми нар илүү нарийн ширийн зүйлсийг бие биеэсээ асууж эхэлсэн байна. Тэгтэл тэд нэг эмнэлэгт, нэг тасаг төрсөн болох нь тогтоогджээ. Тэдний ээжүүд 1994 оны 01 дүгээр сарын 14-нд 17 цагийн зайтай төрсөн байна. Өөрөөр хэлбэл, Энтони Жейми нар хүүхдийн тасаг хамтдаа хэвтэж байсан буюу анхны болзоо нь төрөх эмнэлэгт болсон гэсэн үг.
Гэтэл сонирхолтой давхцалууд нь үүгээр зогссонгүй. Төрөх үедээ тэд ижил жинтэй байсан бөгөөд өдгөө хоёулаа солгой. Энэ бүгд залуу хосыг гайхшируулж, бие биедээ улам дотносох, гэр бүл болоход хүргэжээ. Тэд нутгийн сүмдээ саяхан хуримаа хийсэн байна.

1 comment
Ee. Neg etseg ehiin huuhduud shig adilhan ch ym bn daa