Зөвшөөрөлгүй гүний худаг ашиглаж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагууд усны нөөц ашигласан төлбөрөө төлөөгүй тохиолдолд битүүмжлэхээр болжээ.
Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Туул голын сав газрын захиргаа, Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага Нийслэлийн Байгаль орчны газартай, Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг 2017 оны тавдугаар сарын 1-ний дотор байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.