2019-01-16 15:351min023

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 179 хуудас материалыг УЕП-т өглөө

01

Өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөнд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт гаргаж, УЕП Энх-Амгаланд 179 хуудас материал өгсөн байна. Цаасан материалууд Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой гэж эх сурвалжууд мэдээлэв.