Баянзүрхийн товчоонд байрлах 84м.кв байранд бага насны хоёр хүүхэдтэй залуу гэр бүл амьдардаг. Тэдний байшин яндангүй байгааг та харж байна. 84 метр квадрат байрны эзэн Бат-Эрдэнэ. Хэмнэлттэй цахилгаан халаагуураар байшингаа халаахад сард 80,000₮-120,000₮өгрөгийн цахилгааны төлбөр гардаг аж.
Хоёр өрөө байранд 800 ваттаар ажилладаг 2 халаагуур, 500 ваттаар ажилладаг 2 халаагуур тавихад өрөөний температур 24.5 хэмтэй байна. Эдгээр 4 халаагуур нь нийлээд цагт 2.6 киловатт цахилгаан хэрэглэж 84 метр квадрат байраа халааж байна. Шөнийн цахилгааны хөнгөлөлтийн 700 киловаттаар бүтэн сарынхаа шөнийн халаалтыг бүрэн шийдээд илүү мөнгө төлдөггүй юм байна.
Та тоо бодоод үзээрэй.2.6киловатт* 9 цаг(оройны 21-өглөөний 6цаг хүртэл 9 цаг)*30шөнө=702киловатт. Өдрийн бусад 15 цаг*2.6киловатт*30өдөр*124₮/киловатт=148,000₮ (Сэргээгдэх эрчим хүч,нэмүү өртгийн тавар ороод) Энэхүү цахилгаан халаагуур нь нийт цагийн 70 орчим хувьд нь халж бусад үед нь халаалтын дээд хэмдээ хүрээд унтардаг тохиргоотой. Тиймээс 148,000 төгрөгийн 70 орчим хувь болох 100,000 төгрөг цахилгаан халаагуурын цахилгааны төлбөрт төлөгддөг.
Бат-Эрдэнэ сүүлийн 3 жилийн турш энэхүү эрчим хүчний хэмнэлттэй халаагуурыг хөгжүүлж үйлдвэрлэж 100 гаруйг борлуулжээ. Ихэвчлэн хөршүүд,танилууд нь захиалж хийлгэдэг байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлж өдөрт 40 ширхэг халаагуур үйлдвэрлэдэг болоход 140 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтгүйгээр одоогоор багийн 7 залуустайгаа нийлээд цөөн тоогоор борлуулдаг.
Өнөөдөр гадна температур хасах -14.5 хэмтэй байлаа. Энэ айл нь энэ байшиндаа өвөлждөг бөгөөд зуух яндан байхгүй.Энэ айлын хувьд хаалгаа дулаалаагүй, үүдэндээ пин бариагүй, шалны дулаан алдалт ихтэй, учир нь бетон цутгаад дээр нь шууд шалаа тавьчихсан ер нь дулаан алдагдлын 2 том хүчин зүйлтэй айл байлаа. Бат-Эрдэнэтэй холбогдох утас 91118929, үнэ өртгийн хувьд надад дунд зэргийн боломжийн санагдсан. Өдөр надтай бичлэг хийж явсан учир утсаа авч чадахгүй байсан, одоо утсаа авааад хариулна гэсэн. Утааны бас нэгэн шийдэл юм байна.
Энэ мэдээг утааг багасгах боломжийг эрэлхийлдэг зорилтод цахим хуудсууд мэдээлжээ.