Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, хальтиргаа гулгаа үүсэж, гэр байшин мөсөнд автаж, айл, өрх амьдрах боломжгүй болжээ. Үүссэнтэй нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга, захирагчийн ажлын алба болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өчигдөр тухайн газар дээр нь очиж танилцав.
Энэ үеэр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, заавар зөвлөмж өгч ажилласан бөгөөд холбогдох ажлын хэсгийг хуралдуулан санал дүгнэлтийг сонсохоор шийдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
1 comment
Iim ailyydiig nyylgeed gazriig choloolj ter orshniig ni tsetserlegjyyleed baimaar um