Монгол сүмочид 10 гаруй тэрбум төгрөгөөр хүүхдийн эмнэлэг барина

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотноо үргэлжилж байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд нэгэн сайхан мэдээ сонсогдож байгаа нь Монгол сүмочид хамтарч эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлсэн аж. Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж буй уг ажлын ерөнхий төсөв нь дөрвөн сая гаруй ам.доллар болж байгаа юм байна.
Харин Монголын талаас газар олгох асуудал л үлдээд байгаа гэнэ. Мэргэжлийн сүмо бөхчүүд Японд маш их нэр хүндтэй байдаг бөгөөд Монгол сүмочдын эхлүүлж буй уг ажлыг Японы олон биенесмэн дэмжихээ илэрхийлжээ.