Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт: Тэнгис кинотеатрын их танхимд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэдэд танилцуулах үйл ажиллагаа болно.

09:00 цагт: Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын хуралдаан болно.

10:00 цагт: ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ.

11:00 цагт: Засгийн газрын III байрны B1 давхрын мэдээллийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 12 дугаар сарын байдлаарх хэвлэлийн бага хурал танхимд болно.

11:00 цагт: Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд ЭМЯ, ДЭМБ-аас хамтран Томуу, томуу төст өвний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон шинээр тохижуулан ашиглалтад оруулж буй ахмадуудад зориулсан сувиллын байраа нээнэ. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу руу эргэх тойргийн дэргэдэх “Жи-Эм-Жи” худалдааны төв.

14:00 цагт: НЗДТГ-ын “А” танхимд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

15:00 цагт: Шинжлэх ухааны академийн гуравдугаар давхарын хурлын зааланд “Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “Сэтгэл, зүтгэл, итгэл, эх орон “ ТББ-аас “Тайван цагийн хэлмэгдүүлэлт буюу хамгаалалт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн, сүүлийн 6-7 жилийн цалингийн дунджаас хамааруулан тэтгэврийн үнэлэмжийг бууруулсныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close