Улсын нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан байна. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн бөгөөд 670 тэрбум нь уул уурхайн салбараас, 1.3 их наяд нь бусад салбараас орсон байна.
Батлагдсан төсвийн санхүүжилт 92 хувьтай байна. 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй нь сонгон шалгаруулалт оройтсон, маргаан гарсан, газрын асуудалтай холбоотой байжээ.