Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэглэдэг. Бид дотооддоо энэ хэмжээний махны хэрэгцээг бүрэн хангаад, цаашид өссөн сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломж байгаа юм байна.
Хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.3, үхрийн ястай махны үнэ 5.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.9 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.9 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувь, адууны ястай махны үнэ 3.4 хувиар өссөн байна. 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6980 төгрөг, үхрийн /ястай/ мах 8745 төгрөг, үхрийн цул мах 10390 төгрөг, адууны /ястай/ мах 6750 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.
МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биеллээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллэв.