Эдийн засаг

Худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо

удалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтын цахим хичээлийн http://surgalt.tender.gov.mn/ систем ашиглалтад орлоо.

Урд өмнө нь шахуу, богино хугацаанд, биечлэн сургалтад хамрагдсаны үндсэн дээр А3 сертификат авах шалгалтыг өгдөг байсан бол энэ систем ашиглалтад орсноор цаг хугацаа, байршлаас үл хамааран худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо.

Системийг Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулсан бөгөөд энэ ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны цахим хичээл, тестийг санг шинэчлэн боловсруулжээ.

Www.surgalt.tender.gov.mn цахим хуудсаар нэвтрэх болон Сангийн яамны www.mof.gov.mn, Орон нутгийн хөгжлийн сангийн www.tusuv-oronnutag.mof.gov.mn цахим хуудсуудад байрших холбоосыг дарж үзнэ үү.

Tender-1024x615 Худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо Tender-hicheel-1024x675 Худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо Tender-burtgeh-1024x745 Худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close