УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг эцэслэх учиртай. УИХ-ын чуулган 15:00 цагт товлогдсон байгаа. Хэдийгээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороод дөрвөн гишүүнээ авч үлдэх санал дээр нэгдсэн байгаа бөгөөд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дөрвөн гишүүний үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнэж байгаагаа ийн тайлбарласан юм.
Тэрээр “Яагаад гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бэ гэвэл тэр олон хүмүүс амьдралаа залгуулах боломжтой байсан юм. Анх тендер зарлаад 1041 материал орж ирсэн байгаа юм. Шаардлага хангахгүй байна гэж хассаар байгаад 431 үлдсэн байгаа юм. 431-ийгээ дахин хурлаар авч хэлэлцээд 134-т нь өгч байгаа юм. Тэгээд одоо бид нарын яриад байгаа энэ хүмүүсийн оруулж ирсэн төсөл, бүрдүүлсэн материал нь нөгөө 1041 материалын анхны шүүлтүүрээр ороод хасагдчих ёстой байсан ийм зүйлүүд байгаа юм аа. Тэгтэл яахаараа энэ өнөөдөр ийм төрөл хэрэгжихгүй юманд, материал дутуу юманд зээл олгогдоод зээл авах болж байгаа юм бэ? Тэгш байдал гэдэг юм чинь хаана байгаа юм бэ?
Эрүүгийн хууль нь ч тийм заалттай. Хэн нэгэнд чи албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгож болохгүй л гэсэн заалттай. Энийг бид нар гэмт хэрэг гэж тооцож байгаа.
Тэгэхээр энэ хүмүүс яах арга байхгүй албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад нь хамтран оролцож байгаа хүмүүс. Тийм учраас би энийг гэмт хэрэг байна гээд оруулж ирж байгаа юм. Энэ бол яах арга байхгүй гэмт хэрэг ээ.
Тэгш байдал гэдэг юм чинь алдагдаж байгаа юм. Энэ чинь нийтийн эрх ашгийн асуудал. Хүн болгон бололцоотой, өөрсдийнхөө юмыг зөв, шаардлагынх нь хэмжээнд гаргаж ирээд л зээлээ аваад зориулалтынх нь дагуу хэрэглээд иргэд өөрсдөө амьжиргаагаа залгуулах л асуудал.
Гэтэл энэ дундуур нь ороод албан тушаалаа урвуулаад гэмт хэрэг үйлдсэн асуудал учраас энэ бол гэмт хэрэг.” хэмээн тайлбарласан юм.
1 comment
Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийг дэмжии сангийн мөнгийр шалгах хэрэгтэй