Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй 15 настай Б-г хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг прокурорт шилжүүлжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж хүчирхийлдэг байсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэг тусалдаггүй зэрэг байдлаас үүдэн гарсан байна.