Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст өнгөрсөн шөнө 03:00 цагийн орчимд иргэнээс “Автомашинаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6 хороонд оршин суух эрэгтэй Ц нь БЗД-ийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшлийн автомашинаа халаах зорилготой асаалттай хараа хяналтгүй үлдээх үед БЗД-12 хороонд оршин суух хаягтай У /эр.27н/ нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн