Гал цогтой эрч хүчээрээ үргэлж фенүүдээ байлдан дагуулдаг уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа. Тэрбээр шинэ онд уран бүтээлийн шинэхэн цомгоо өлгийдөн авахаар ажиллаж байгаа сурагтай. Поп дива дуучин маань хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг ихэд татсан билээ.
Энэ уран бүтээл нь түүний удахгүй өлгийдөн авах “Тэнгэр шиг бай” долоо дахь цомогт багтсан уран бүтээлийн нэг ажээ. Дуучин Т.Ариунаа 2017 онд 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо танилцуулсан билээ.