Онцлох мэдээ

Голомт банк гэмт хэргийн хамтрагч уу?

Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболдын Хууль зүйн сайд, УЕП асан Д.Дорлигжавын талаар хөндсөн сэдэв дуулиан дагуулж байна. АТГ түүний гомдлын мөрөөр Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг үүсгэж, дүүгийнх нь хамт цагдан хорид байна.

Иргэн Т.Ганболд Хууль зүйн сайд, УЕП асан Д.Дорлигжавын дарамт, шахалтаар түүний дүү Дамбийгийн Баатарын Голомт банкин дахь дансанд 2011 онд дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гэж байгаа. Үүнээс гадна Т.Ганболдын ярианд анхаарал хандуулж, цааш хөөх цөөнгүй сэдэв дурдагдаад байна.

golomt-bank Голомт банк гэмт хэргийн хамтрагч уу?

Ихэвчлэн улс төр, бизнесийн хүрээнийхэнд хамаатай тэр мэдээлэлд Голомт банктай холбоотой, харилцагчийнхаа дансанд хууль бусаар шууд халдсан асуудал бий. Арилжааны банк харилцагчийнхаа данс, дансанд байгаа хөрөнгөд халдах нь өөрөө хууль бус үйлдэл. Нөгөө талаар иргэдийн банкинд итгэх итгэл буурах сөрөг нөлөөтэй.

Т.Ганболдын хэлж байгаагаар Голомт банк Алтан дорнод Монгол ХХК-ын данснаас учир битүүлгээр их хэмжээний долларын гүйлгээ хийж байжээ. Эхний удаа хоёр удаагийн гүйлгээгээр 4 сая доллар гарсан нь одоо хоригдоод байгаа Д.Дорлигжавын дүү Д.Баатарын дансанд орсон. Энэ мөнгийг Т.Ганболд Ерөнхий прокурор асангийн дарамт, рекэтийн мөнгө, татвар, ёндоо, таксны мөнгө гэж тайлбарласан. Гэвч Голомт банкны удирдлагууд тухайн үед дансны эзэд Т.Ганболдтой холбогдоод “Ерөнхий прокурор чинь алчих гээд байна. Андуурсан байна энэ тэр гээд худлаа үнэн бичиг хийгээд өгчихөөч” гэж гуйж байсан гэнэ.

Голомт банк Алтан дорнод Монгол ХХК, Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарын Рекит Монголиа ХХК хоёрын дунд дөрвөн сая долларын гүйлгээ хийгдсэн гэдгийг Д.Дорлигжав өөрөө нотолсон бөгөөд телевизийн студид ярилцлага өгөхдөө Голомт банкны албан бичгийг харуулан, андуурал байсан хэмээн тайлбарлаж байсан юм.

[fbvideo link=”https://www.facebook.com/updown.mn/videos/1584577814977872/” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]

Үүнээс хойш Голомт банк мөн л Алтан дорнод Монгол ХХК-ын захиралд мэдэгдэлгүй тэдний данснаас 15 сая долларын гүйлгээ хийгдэж байжээ. Харин энэ мөнгө нийгэмд дуулиан тариад байсан “Эрдэнэт” үйлдвэрийг Африкийн банкны барьцаанд тавьсан Жаст компанитай холбоотой юм байна. Үйл явдлыг эргүүлэн сөхвөл “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж байхад УБТЗ, “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгч байсан. Энэ үеэр тус гүйлгээ хийгдсэн аж.

Т.Ганболдын мэдүүлэг Голомт банкыг одоо ч маргаантай байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаалж зээл авсан хэрэг, томоохон алтны ордны наймаа зэрэгт гэмт хэргийн хамжигч шиг оролцсон, луйврын, эсвэл дээрмийн мөнгийг дамжуулсан болгон харагдуулаад байна. Хэдийгээр хэрэг явдал дөнгөж мөрдөн байцаалтын шатанд явж байгаа, Голомт банк гэмт хэргийн хамтрагч мөн үү, үгүй юу гэдгийг шүүх тогтоогоогүй ч банк хуулийнхны заавал шалгах ёстой нэг өнцөг болжээ.

Хоёр дахь удаагийн 15 сая долларын асуудлаар Т.Ганболд:

-“Тухайн үед нөлөөлдөг том улс төрчид утасдаад л “Тэр хүнд туслаарай, ингээрэй” гэж… Монголын бизнес чинь угаасаа ингэж явдаг шдээ. Би бол батлан даалт гаргаж өгөөгүй. Би шударга гэрээ хийгээд, төлбөрийг нь төл л гэсэн юм.

Тэгвэл зээлээр өгөхгүй, төлбөрийг нь төлж ав. Би зээлээр нэг ч бараа бүтээгдэхүүн хүнд өгч байгаагүй юм. Тэрнийхээ үр дүнд ашигтай ажиллаж байсан юм. Тэрнийхээ дүнд маш олон хүнд дайсан болохгүй юу. Мөнгөө төлчих гэсэн чинь данс руу мөнгө орчихсон байдаг юм. 15 сая ам.доллар орсон байдаг юм. Төмөрлөгийн үйлдвэрийн Голомт дахь дансанд, “Жаст” компаниас…

Энэ чинь хийсэн гэрээний бараа бүтээгдэхүүний төлбөр байхгүй юу. Тэгсэн чинь тэр хооронд би гадагшаа явчихсан байсан юм. Намайг эзгүйд дансанд мөнгө орчихож. Эргээд ирсэн чинь данснаас мөнгө гараад явчихаж, миний гарын үсэггүйгээр. Цорын ганц миний гарын үсгээр гардаг юм. Би тэгээд Голомтынхон руу утасдаад гайхсан “Яаж байгаа юм бэ?” гэсэн чинь, Ш.Батхүүүгээс надад албан бичиг ирчихлээ.

“Манайх Голомт банкинд өртэй, манай оруулсан мөнгийг Голомт банкны зээлийн ийм данс руу шилжүүлж өгнө үү” гэчихэж. Тэгээд би “үгүй үгүй, манайх бараа бүтээгдэхүүн зарах гээд төлбөрөө авчихсан, өгөхгүй” гэсэн чинь Голомт миний гарын үсэггүйгээр Жастын зээлийн суутгалд авлаа гээд авчихна лээ. Одоо хүртэл гарын үсэггүй ийм нэг төлбөрийн даалгавар байхгүй, ийм гүйлгээ төмөрлөг дээр байдаг юм. Тэгэхээр нэг ёсны бас л төлбөр нь орж ирээд би аваагүй, Голомт банк өрөндөө суутгаад авчихсан” хэмээн яриад байгаа юм.

[fbvideo link=”https://www.facebook.com/updown.mn/videos/1197883867031167/” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Голомт банк улс төрчдийн гар хөл болж болохгүй. Энэ нь танай банкны дампуурах үндэс болно шүү

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close