Элчин сайд Жон Ховард Лангтрийг “Найрамдал” медалиар шагнав

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ховард Лангтрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгч, баяр хүргэв. Австралийн Элчин сайд ноён Жон Ховард Лангтри нутаг буцаж байгаа юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн