2018 оны зургадугаар сараас долдугаар сард улс даяар явуулсан санал асуулгад 16 болон түүнээс дээш насны 2700 гаруй эрэгтэй, эмэгтэй хүн оролцсон байна. Япончуудын 70 орчим хувь нь гэрлэлтийг чухал биш хэмээн үзэж байгааг телевизийн “NHK” сувгийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгад оролцогчдын 68 хувь нь “гэрлэлтийг тийм ч чухал биш” гэж хариулсан бол 27 хувь нь “гэрлэлт бол заавал байх ёстой” гэж хариулжээ. Телевизийн “NHK” сувгаас энэхүү судалгааг 1993 оноос явуулж эхэлсэн бөгөөд гэрлэлтийг чухал биш гэж үздэг хүмүүсийн тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн нь энэ болсон байна. Насны ангиллаар авч үзвэл, 30 гаруй насны хүмүүсийн дийлэнх буюу 88 хувь нь гэрлэхгүй амьдрахыг хүсч байна гэж хариулжээ.
“Гэрлэсэн хос хүүхэдтэй байх ёстой гэж бодож байна уу?” гэдэг асуултад санал асуулгад оролцогчдын 60 хувь нь “тэгэж бодохгүй байна” гэж хариулсан бол 33 хувь нь “байх ёстой” гэх хариултыг өгсөн байна. Ёкохама үндэсний их сургуулийн Профессор Юмико Эхара хэлэхдээ, энэхүү судалгааны үр дүн нь гэрлэлтийн талаар сөрөг бодолтой хүмүүсийн тоо нэмэгдсэнийг илтгэж буй хэрэг биш юм хэмээгээд, япончууд өөртөө тохирох хэн нэгнийг олсон цагтаа гэрлэх хүсэлтэй байгаа гэдэгт итгэж байна гэжээ.
Мөн тэрбээр, судалгааны дүнгээс харахад, өөрийн хүссэн амьдралын хэв маягаараа амьдрах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн байна гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: “NHK”
1 comment
Мөнгө,өнгөний нийгэм ийм л байгаа юм. Зальжин хүнээ ухаантан гэнэ. Үр удмаа үлдээх зорилго алдагдждээ. Зэрлэг амьтаны ёс зүй ч алга.