Улсын Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдаар ажиллаж асан Д.Дорлигжавыг дүү Д.Баатарын хамт үүрээр цагдан хорьжээ. Тэднийг Алтан Дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболдоос 2011 онд Д.Баатартын дансанд шилжүүлсэн гэх 4 сая ам.долларын хэрэг холбогдуулан АТГ шалгаж байсан юм. Өчигдөр (2019.01.07) Д.Дорлигжавын гэрт АТГ прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн юм.
Д.Дорлигжавын гэрт АТГ нэгжлэг хийж байхад “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд энэ ярилцлагдаа “Д.Дорлигжав дарамталсаар байгаад дүүгийнхээ данс руу 4 сая ам.доллар хийлгэсэн нь үнэн. Сүүлд нь Голомт банкийг дарамтлаж байгаад данс андуурсан гэсэн хуурамч бичиг гаргуулсан. Дөрвөн сая чинь дөнгөж эхнийх нь…” гэж ярьсан юм.
Үүнээс харвал Т.Ганболд Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор байхад нь 4 сая ч биш 9 сая доллар өгсөн талаар ам нээлээ.
1 comment
Ene humuus yamarch bayan yum dee.