2019-01-08 09:381min01

фэйсбүүкээр танилцсан 15 настай охин уулзах үеэрээ хүчиндүүлжээ

ooooooo

Фэйсбүүк чатаар танилцсан  15 настай охин этгээдтэй уулзах үеэр хүчиндүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 06-нд Цагдаагийн байгууллагад  23:00 цагийн үед дуудлага иржээ.

Дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дуудлагын дагуу шалгахад насанд хүрээгүй охин уг залуутай уулзах үеэрээ  хүчирхийлэлд өртжээ. Охинд өөрийгөө 17 настай гэж танилцуулсан гэнэ.

 Хүүхдийг цахим орчинд, танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, 14 насанд хүрээгүй хүүхдийг фэйсбүүк хэрэглүүлэхгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байх, тэдэнд амьдралын үнэн учрыг зөв байдлаар тайлбарлаж өгөхөд эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас зөвлөв.