Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудаас хамгийн их суурьшсан улс БНСУ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар тус улсад 36 661 иргэн байгаа юм. Энэ тоо жил тутам нэмэгдэх хандлагатай байна. Статистик мэдээллээр 2014 онд 24 561, 2015 онд 30 527, 2016 онд 35 206 монгол иргэн аж төрж байгаа юм. Өнөөдөр дэлхийн 75 улсад Монгол Улсын 144 500 иргэн ажиллаж, амьдарч байгаа аж.