“Алтан бөмбөрцөг” энэ жил эргэн ирж урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү тансаг, сайхан харагдаж байна. Шагнал гардуулах ёслолын үеэр хүн бүрийн гоёмсог хувцаслалт, оддын цуглралтыг гагцхүү эндээс л харах боломжтой. 76 дах удаагийн Алтан Бөмбөрцөг ёслолын арга хэмжээ Беверли-Хиллзийн “Hilton” зочид буудалд болж байна. Ингээд “Алтан бөмбөрцөг 2019” наадмын улаан хивсний ёслолд зориулж одод хэрхэн гоёсныг сонирхъё. Хэрэв анзаарах юм бол энгэр задгай даашинзтай ч бүсгүйчүүд хүзүүний зүүлт, гоёлыг хэрэглэхээ бараг л больсон байна.